Statistic of mongolian Openoffice.org and Bolor toli (dictionary)

За монгол хэл дээр ОпенОфис.оргийн 3.0 хувилбар гараад сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс таталтын статистик үзүүлэлтийг нэг харлаа. За виндовс хувилбарыг 13733, Үбүнтү/Дебиан хувилбарыг 713, RPM-ийг 410, дүрмийн алдаа шалгагч өргөтгөлийг 514 удаа татжээ. Мөн хуучин хувилбар болох 2.4-ийг энэ сард 3653 удаа татсан байна. ОпенМН дээр байрлаж буй Болор толийн Read more…

Thank you, TestDisk

За ойрын үед соёмбо линүксээ цааш хөгжүүлмээр санагдаад болдоггүй. Тиймээс gparted хэрэглэн шинэ 2 партишн үүсгээд нэг дээр нь хөгжүүллийн орчин нөгөө дээр нь соёмбо линүксийн шалгалт хийх санаатай үүсгэв. Ингээд гарах гээд цэсэн дээгүүр гүйлгэтэл Set Disklabel нүдэнд тусав. За ер нь ялгахад амар тэмдэглээс хийчие гэж бодоод тушаал Read more…

Who is poisoning mongolian IT development

Би монгол хүний хувьд, програм хангамжийн инженер мэргэжилтэйн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд бас санаа зовчихно, хөгжүүлэхсэн, хувь нэмэр оруулахсан гэж бас бодно. Гэтэл ний нуугүй хэлэхэд Монголын МТ буруу зүг рүүгээ улам хурдалж байна. Яагаад? Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг юу болон хэн чөдөрлөж, юу хорлож байна Read more…

Stable root device UUID

Та хэрэв Үбүнтү хэрэглэдэг бол үүнийг мэдэж байгаа байх. Хэрвээ системээ шинэчлэх ч юмуу өөр хатуу диск залгах үед дискнийхээ UUID мэдэх хэрэг гардаг. Тэгвэл та: sudo /lib/udev/vol_id /dev/шалгах диск (hdaX/hdbX/sdaX/sdbX ..) | grep UUID тушаал хэрэглэж болно.

TinyMCE – Mongolian Language Pack

TinyMCE – Монголд энэ визуал засварлагчийг олон л сайт ашигладаг даа. Тиймээс хэн нэг нь орчуулаад тавьчих болов уу гэж жил хүлээгээд тэссэнгүй. Хэд хоногийн өмнө сүүлийн шинэ хувилбарыг нь орчуулаад дуусгасан дариудаа илгээчихлээ. Хуучин хувилбаруудыг нь би орчуулсан боловч явуулж амжихгүй байсан юм. Энэхүү засварлагчийг Болор АУС хэрэглэдэг. Та Read more…

Is Linux a derivate of Unix?

Өнөөдөр санаандгүй http://www.mnbsd.org/article.php?story=20080513144913543 уншчихав. Энэ талаар эргэлзэж явдаг хүмүүс олон байгаа юм шиг санагдсан тул энэ талаар нэг бичлэг нэмчихье. Юникс (Unix) нь Линүксийн хуулбар ч биш салбар ч биш! Линүкс нь Юниксийн хуулбар ч биш салбар ч биш. Энэ хоёр нь тус тусдаа хөгжсөн 2 төстэй л систем. Ялгаа Read more…

Mongolian version of Openoffice.org 3.0 is available now

ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА! Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлуудыг засаж) дуусгалаа. Энэхүү хувилбарыг би хуучин ашиглаж Read more…

I tend to think flashplugin-nonfree has a bug!

Сүүлийн үед Firefox-г minimize (и) хийх үед зөөврийн компьютер маань нэг бол шууд шинээр эхлээд нэг бол шинээр эхлүүлэхээс өөр аргагүй болоод xwindows-с гарчихаад байв. Хэрэглэгчийн протоколлыг үзтэл: Oct 20 20:07:50 badaa-laptop dhcdbd: Started up. Oct 20 20:07:53 badaa-laptop dhcdbd: message_handler: message handler not found under /com/redhat/dhcp/eth0 for sub-path eth0.dbus.get.reason Read more…

Mongolian version of Openoffice.org 3.0 missed

ОпенОфис.орг 3.0 гараад дариу долоо хоножээ. Энэхүү хувилбарт монгол хэл албан ёсоор орсон байх ёстой боловч опенофис.орг холбооны суулгац бэлтгэгчийн хариуцлагагүйгээс болоод орж чадсангүй. ( http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=91228 ) Тиймээс өнөөдөр би монгол хувилбарын бүтээлтийг (build) эхлүүлэв. Гэвч энэ нь сохорсон биш завшив гэгч болж байгаа юм. Учир нь хэрвээ опенофис.орг албан Read more…

Weblog of Linus Torvalds

За Линүксийн загалмайлсан эцэг болох Линүс Торвалдс (Linus Torvalds) хувийн блогоо нээжээ. Тэрээр энэ блогтоо гэр бүл, хувийн амьдралаа бичих бодолтойгоо дурдсан байна. Мөн өөрийн зохиосон системийнхээ талаар бичихгүй өнгөрнө гэж юу байхав, хэдийнэ бичээд эхэлжээ. Блогийн хаяг нь http://torvalds-family.blogspot.com/ Хааяа ороод гарчиглачихаж байхад буруудахгүй л байх. 😉