Website of mn.Openoffice.org updated

За мн.ОпенОфис.орг вебийг шинэчиллээ. Орж үзээд санал бодлоо тэдэнтэй хуваалцаарай. 🙂 Алдаатай болон дутуу зүйлс нэлээн бий. Яваандаа сайжраад явна гэдэгт итгэж байна. HTML код гараар сайн бичдэг оюутан залуусыг хамтраарай гэж хүсье! Мөн монгол ОфенОфис.орг албан програмын баримтжуулалт болон чанарын шалгалт хийх боломжтой хүн байвал холбоо барина уу. Та Read more…

MySQL Workbench on Ubuntu linux

За урьд нь DBdesigner4 линүкс дээр яаж суулгах тухай бичиж байсан билээ. Харин одоо түүний үргэлжлэл програм болох MySQL Workbench-ийг Үбүнтү линүкс дээр хэрхэн суулгах тухай зааврыг http://dev.mysql.com/workbench/?page_id=152 хаягт маш сайхан тайлбарлажээ. Энэхүү хуудсанд тайлбарласны дагуу явахад асуудал гарахгүй сайхан суучихлаа.

Mongolian team activity of OpenOffice.org translation

ОпенОфис.орг Монгол орчуулгын багын үйл ажиллагааны идэвхийг 2008 оны 8 сар хүртэлх SVN repostiry дахь илгээлтийн протоколл дээр суурилан үзүүллээ. Нээлтэн дээр үзүүлнэ гэж байгаад мартчихсан байна шүү.

Хувилбар удирдлагын бүх мета өгөгдлийг ганц тушаалаар устгах

За өнөөдөр ОпенОфис.орг-н орчуулгын эх кодуудын оройн мөчрийг (trunk), 2.4 мөчир болгон оройн мөчирт 3.0-н шинэ орчуулгын файлуудыг нэмэх гэж байтал урьд нь SVN export хийхдээ алдсан уу, мартсан уу бүү мэд баахан гажилт үүсчихэв. Ингээд 3.0 хувилбарын лавлахыг нээн үзтэл .svn метаөгөгдлүүд нь бүгд цуг явж байв. Ингээд түүнийг Read more…

A bug in mongolian Hunspell package

За монгол ОпенОфисыг хэрэглэж буй та бүхэн дүрмийн алдаа шалгагч дээр сэтгэл дундуур байгаа байх. Учир нь үгийн дүрмийн алдаа шалгагч олон буруу үг санал болгож байгаа. Энэ нь сүүлд http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=92263 хаягт дурдагдсанаар Hunspell-ын зохиогч Nemeth László -гийн санал болгосон автомат хэрэгслээр дагаварын хүснэгтийг үүсгэсэнээс болж гарчээ. Энэ тухай би Read more…

Нутагтаа амраад, ажилдаа оров

Энэ жилийн амралтаа дөрвөн долоо хоногоор авч нутагтаа очиж амрав. Улаанбаатарт буусан дариудаа бид 3 ханиад хүрэв. Хүмүүс хэдийгээр зуны сайхан дэлгэр цаг тул Улаанбаатар маш сайхан агаартай байна гэцгээнэ. Гэвч шороо, утаа 2 нь хоолой хорсгож, нулимс гоожуулсаар ханиад хүргэчхэж байна лээ. Улаанбаатар ч хогийн сав л гэмээр болсон Read more…

Опенофисын анхны монгол хувилбар гарлаа

Нөр их ажил, урт удаан хугацааны дараа бид ОпенОфисын 2.4, 3.0 хувилбаруудын хэрэглэгчийн гадаргуун хэсгийг бүрэн нутагшуулж дууслаа. Мөн үүний хажуугаар кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагчийг хийж, босоо монгол бичгээрээ бичих системийг нэмж холболоо. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна Read more…

Монгол хэлний дүрэм шалгагчийн шинэ хувилбарыг гаргалаа

Дөнгөж сая аспеллд зориулсан монгол хэлний дүрмийн шалгалтын програмыг бичиж дуусгав. Энэхүү хувилбарт нөхцөл дагаварын хүснэгтийн хамгийн энгийн хэлбэрийг гаргасан ба цаг хугацаа, зав зайны боломжоос шалтгаалан цааш сайжруулан явъя хэмээн саналаа. Сүүлийн 14 хоногт ажлын зав зайгаар хийж байгаад өчигдөр өнөөдөр 2 улайран ажил дээрээ хийн сууж байж дуусгав. Read more…

08.08.08 – Нээлттэй монгол чуулган

За ойрын үед улс орноор маань юу юу болоод байнаа. Иргэн хүний хувьд улс төрийн заваан балиар мангаануудыг шүүмжилсэн нэг өгүүлэл бичиж байгаад дундаас ой гутаад үргэлжлүүлэлгүй ноорогтоо хадгалаад орхичихлоо. Мэргэжил, ажил, хувийн амьдралынхаа тэмдэглэлийг хөтлөдөг энэ блогоо улс төрийн муухай зүйлсээр гутаахаа болихоор шийдэв. Харин Опенофисын орчуулгын ажлаа дууссаны, Read more…