Опенофисыг нутагшуулсан 10 том шалтгаан

Гарчигт дурдсан зүйлийг хамгийн чухал гэж үзсэнээсээ эхлээд жагсаая. Хаяа нэг хийсэн зүйлээ тодорхой тайлагнаж байхгүй бол юу хийгээд явааг маань сайн ойлгохгүй хүмүүс нилээд бий нь тодорхой. Нутагшуулах гэдгийг зөвхөн монгол хэл рүү орчуулах гэж ойлгож болохгүй. Эх кодод зөндөө өөрчлөлт хийсэн. Нэмэлт модуль ч бичсэн билээ. Тиймээс орчуулга Read more…

Mongolian OpenOffice celebration

ОпенОфисын 2.4 орчуулга дуусч чанарын шалгалт хийгдэж байгаа тухай урьд нь мэдээлж байсан билээ. Ихэнх орчуулагчид маань шалгагчийн үүргээр ажиллаж байгаа боловч зарим орчуулагчид 3.0 болон тусламжийн орчуулга руу орж эхэллээ. Миний хувьд Опенофис 3.0-н орчуулгыг энэ 7 хоногтоо дуусгаад дүрмийн алдаа шалгагч дээр эрчимтэй суухаар төлөвлөж байна. За гол Read more…

Mongolian Openoffice GUI Translation finished

За өнөөдөр Опенофисын монгол орчуулга дууслаа. Гэхдээ энэ зөвхөн хэрэглэгчийн интерфейсийн хэсэг бөгөөд цаашид тусламжийг орчуулах ажил үлдэж байна. Мөн 3.0 хувилбарын орчуулгыг энэ хувилбар дээрээ суурилаад хийгээд явна. Орчуулгын хувьд сайнтай муутай болсон ба одоо “шалгалтын үе шат” эхлэж байгаа тул энэ үед ямар ч гэсэн шүүмжлэлт алдаанууд бүрэн Read more…

Ажлын тэмдэглэл

Өнгөрсөн 7 хоногт ажил дээрээ “Web Based Routing slip system” програм бичиж дуусгав. Анхнаасаа бизнес процесс гайгүй тодорхой байсан тул шууд яваад орчихсон чинь энэ нь ч тийм байж, үгүй байж гэж эргэлдсээр нилээн удаан хугацаа алдаж байж сүүлийн хувилбарыг нь дуусгав. Шалгалт, аудит хагас дутуу хийгдсэн байгаа бөгөөд явц Read more…

Эхний үе шат асуудлын анализ – Системийн тодорхойлолт

За өмнө амлаж байсанчлан Системийн тодорхойлолт гаргах талаар ажлын цагаасаа хулгайлаад нэг бүдүүвч гаргая. Энэ талаар нилээн удаан ам хамхичихсан чинь зарим нөхдийг чилээсэн бололтой. Ойрд ажил ихтэй энэ муу блогтоо юм тэмдэглэх зав гардаггүй дээ. За юуны өмнө тэр “Зорилгын дэвтэр” гэж өмнө би нэрлээд байсан зүйлээ бүгдийг Системийн Read more…

DE.OpenOffice.org team: QA-Wochenende2008

Энэ хагас бүтэн сайнд Essen хотод германы ОпенОфис багаас зохион байгуулсан QA-Wochenende2008 уулзалтад оролцов. Юуны өмнө энэхүү уулзалтад оролцох боломж олгосон Peter болон Jacqueline нарт талархал илэрхийлье! (Recht herzlichen Dank an Peter und Jacqueline für die Einladung und die Möglichkeit der Teilnahme!) Энэхүү уулзалтаар нилээд олон зүйлийг сурч, харж, тулгарч Read more…

Опенофисын монголын багийн вэб хаяг

Монголын багийн вэб хаяг шинэчлэгдлээ. http://mn.openoffice.org/ Цаашдаа сайжруулаад, хөгжүүлээд явах болноо. Одоогоор 4 дэх удаагийн албан ёсны хөрвүүлэлтийг хийж гаргасан бөгөөд орчуулгын чанарыг сайжруулах, дутууг гүйцээх зорилгоор ашиглаж байна.

Openoffice development

За монгол опенофис гарах дөхсөөр л байна. Өнөөг хүртэл орчуулгад, чанарын шалгалтанд оролцож байгаа бүх андуудаа талархал илэрхийлье! Өчигдөр орой Монгол бичгээр бичих боломжийг эхний ээлжинд нэмлээ. Орчуулгууд ч чанаржин сайжирч байгаад баяртай байна. Дараах дэлгэцийн агшинуудыг харж баясана уу. 🙂 http://openmn.org/index.php?pageId=4&item=6&op=la Шалгалт хийн дэлгэцийн агшнууд оруулсан нөхөддөө баярлалаа. Би Read more…

Openoffice.org impress templates

Нэг илтгэл маягийн юм бэлтгэх гээд аятайхан хэв хайтал дараах 2 дажгүй холбоосыг оллоо. http://www.presentationhelper.co.uk/free-open-office-impress-templates-91.htm http://technology.chtsai.org/impress/ Танд ч бас хэрэг болж юуны магад.

Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийн тухайд

За ойрд монгол хэлний дүрмийн алдаа шалгагч дээрээ сууж үнэхээр амжсангүй. Гэхдээ яаж нөхцөл дагаварын хүснэгт үүсгэн холбох тухай толгойдоо хадаастай бодсоор л яваа. Хэд хоногийн өмнө хамгийн богино буюу 2 үсэгтэй үгээ түүж аваад 3 үсэгтэй үгс дотор байгаа эсэхийг шалгаад байвал үлдсэн хэсгийг таслаж аваад хадгалана. Дараа нь Read more…