Interview with Barbara Liskov

Програм хангамжийн архитектурын лекц дээр суусан оюутнууд “Liskov substitution principle”-г үзсэн билээ. Тэгвэл түүнийг зохиосон хатагтай Лисков саяхан ярилцлага өгчээ. Түүнтэй 7 хоногийн өмнө хийсэн ярилцлагыг та бүхэн дараах хаягаас орж үзэх боломжтой. http://www.infoq.com/interviews/barbara-liskov

Double encoding effect

Монголчуудын мэдээлэл авах гэж хамгийн их ордог сайт news.mn болов уу. Гэтэл сэтгэгдлийн модуль дээрээ гарч байгаа давхар кодчлолын асуудлаа шийдэхгүй олон жил явлаа. Энэ нь ютф-8 бичвэрийг дахин ютф-8-р кодлоход гардаг асуудал. Жишээлбэл: Давхар кодчлолын асуудал гэсэн үгийг дахин кодчлоход дараах хувилбар үүсэх бөгөөд “Б” хувилбар гэж нэрлэе. Давхар Read more…

CEBIT 2013

Дижитал ертөнцийн хамгийн том үзэсгэлэн гэгддэг CEBIT-г 3 сарын 7-нд үзэж сонирхлоо. 9 жилийн өмнө анх удаа үзэж мэл ангайж, цэл хөхөрч байснаас хойш нэлээд зүйлс өөрчлөгдсөн нь ажиглагдлаа. Тэр үед техник хангамжийн шийдлүүд ноёлж байсан бол энэ удаад програм хангамжийн шийдлүүд асар ихээр тавигдаж илт ноёлжээ. Зохион байгуулалтын хувьд Read more…

Oracle is destroying Sun’s built

SUN (цааш НАР гээд явъя) миний хамгийн их хүндэтгэн биширдэг компани байлаа. Яагаад гэвэл тэдний бодлого надад таадагддаг байсан. Тэд том том зүйлийг бүтээсэн, нээлттэй эх болгон хөгжүүлж олон нийтийн хүртээл болгосон. Жава, ОпенСоларис, ОпенОфис, ОпенЭСБ, ОпенССО, ОпенДС… гээд дурдаад байвал урт жагсаалт болно. НАРд ажилладаг миний таньдаг цөөнгүй тооны Read more…

Funny JS

Жаваскрипт бол миний хамгийн дургүй хэл. Яагаад гэвэл уурлахаас илүү инээд хүрмээр зүйлс ихтэй. Гэхдээ өнөө үед та жаваскриптыг сайн эзэмшвэл зах зээл дээр маш их ажил бий. Тиймээс үзэн ядах хэрэггүй. За хамгийн энгийнээр нь тэнцүүлэх операторыг авч үзье л дээ: “1”==1 –> true []==[] –> false []==![] –> Read more…

The small principles of Pan Mongolia

Дараах бичлэг миний нооргийн хавтаснаас олдов. Хэзээ бичиж байгаад нийтлэхээ мартсан юм бүү мэд. Одоо хуучирсан биз устгачъя гэж бодсоноо нэг гүйлгэж харлаа. Тэгээд нөхөн сэргээгдэх (зөв ашиглабал дуусахгүй), олон жил олон хүн, амьтан тэжээх боломжтой байгаль, өвс ургамал бүхий үнэт хөрс нутгаа сэндийчэн устгаж, оронд нь нөхөн сэргээгдэх боломжгүй Read more…

Scrum vs. Waterfall

Сүүлийн үед төслийн удирдлагын талаар бие дааж жаахан судалж байна. Туршиж үзэх боломж хомс ч янз бүрийн аргуудыг нэлээд уншиж байна даа. За энэ гарчигт дурдсан 2 мэдээллийн системийн төслийн удирдлагын системийг дараах байдлаар харьцуулж болж байна. Шатар! Шатарын хөлөг нь технологи, биетүүд нь төслийн хөгжүүлэгчид, нүүдэл нь төслийн нэгж Read more…

Telescoping constructor pattern

Энэ нэрийг хараад зарим хүмүүс огт сонсоогүй байж болно. Нэрийг нь мэдэхгүй ч бүх программистуудын өдөр тутамдаа хэрэглэдэг паттерн. Доорх кодыг харна уу. Ger(int hana) { … } Ger(int hana, int burees) { … } Ger(int hana, int burees, boolean shallasan) { … } Ger(int hana, int burees, boolean shallasan, Read more…

Illegal business of Mobicom

Мобиком саяхан л 1 сая гаруй хэрэглэгчтэй боллоо гэж рекламдаад байсан. Гэтэл мобиком 1 сая хэрэглэгч рүүгээ баахан мессеж спам явуулж, хууль бус маркетинг хийсээр байна. МобиМедиаг нь хааснаас хойш болсон болоогүй зар ирсээр л байлаа. Түүний дараа 522 руу off гэсэн мессеж илгээж зарыг нь хааж авч амарсан боловч Read more…

Possibilities for Using and Developing Open Source Software in Mongolia

Ийм нэртэй уулзалт төрийн ордонд болжээ. Ийшээ төр засаг нь анхаарал хандуулсан нь сайшаалтай! Харин зараа twitter-р түгээсэн юм уу, хаашаа юм ямар ч гэсэн надад мэдэгдээгүй өнгөрсөн байна лээ. Гэхдээ азаар http://open.parliament.mn/content/1002.htm хаягт мэдээ, http://www.parliament.mn/secretariat/opensource хаягт илтгэлүүдээс нь тавигджээ. 10 гаруй жилийн өмнө ОпенМН гэдэг баг байгуулаад нээлттэй эхийг Read more…