Манай дэлхий нарнаас 149.6 сая км зайтай оршиж ~365 хоногт түүнийг нэг бүтэн тойрч байдаг гэдгийг хүн бүр мэддэг. За зайг нь больёо гэхэд хугацааг нь бол бат. Тойрохдоо эллипс хэлбэрээр тойрдог ч бараг л тойрог. Том хагас тэнхлэг нь 152,1 сая км, жижиг хагас тэнхлэг нь 147,1 сая км.
Эдгээр өгөгдлөөс манай дэлхий нарыг ~29,8 км/с буюу ~ 107000 км/ц хурдтай тойрдог болох нь хялбархан гараад ирнэ. Бодоод үз дээ! Бууны сумнаас ~30 дахин хурдан нисэж байна. Галзуу сонсогдож байна уу? Үгүй. Түүнээс ч дор зүйл бий. Манай ертөнц түүнээс ~2 дахин хурдан буюу ~70 км/с хурдтай тэлж байдаг. Өөрөөр хэлбэл бид нартайгаа цуг ертөнцийн эхлэлээс гадагш чиглэн ~215 000 км/ц хурдтай аялж яваа гэсэн үг. Яагаад бид суга үсрээс уначихгүй байна? Мэдээж таталцлын хүч. Тиймээ, бид хэр их хүчээр татуулж байгаагаа одоо ойлгосон байх. Солиормоор биш байна уу? Хаанаас даа тэр татах хүч чинь ертөнцийн 4 суурь хүчний хамгийн сул нь шүү дээ. Гэхдээ эцсийн дүндээ бүхнийг дийлдэг, учир нь сул ч гэсэн хэзээ ч зогсохгүй сорж байдаг хамгийн хичээнгүй хүч.
Ер нь байгалийн 4 суурь хүч бол:
1. Таталцлын хүч / хүндийн хүч (Isaac Newton, 17-р зуун)
2. Цахилгаан соронзон хүч (James Clerk Maxwell, 19-р зуун)
3. Сул харилцан үйлчлэл / цөмийн сул хүч / сул хүч (Enrico Fermi, 1934)
4. Их харилцан үйлчлэл / цөмийн их хүч / их хүч / өнгөний хүч (Олон хүн, 1973)
гэдгийг бид бүгд дунд сургуулиасаа мэднэ. Энд зүгээр л эргэн сануулах гэсэн юм. 🙂
Хүний шинж чанараар дүрсэлбэл:
Таталцлын хүч хамгийн хичээнгүй, цахилгаан соронзон хүч хамгийн дуулгавартай (эмх цэгцтэй), сул хүч хамгийн сахилгагүй, их хүч хамгийн бяртай нь юм.
Физик
What is energy?
За манайханы хамгийн их хэрэглэдэг үгсийн нэг бол Энерги. Хөгшид, залуус, хүүхэд багачуул эрэгтэй эмэгтэй, лам хар ялгахгүй бүгд маш их хэрэглэнэ. Эерэг сөрөг энерги, хар цагаан энерги, сайн муу энерги гэж ирээд асар өндөр Read more…
0 Comments