За өнөөдөр ОпенМН холбооны шинэ вэбийг туршилтын шугамаар http://www.openmn.org хаягт тавьчихлаа. Энэ одоогоор бүрэн ажиллагаатай бус тул бүрэн тогтвортой ажиллах хүртэл хуучин вэбээ http://openmn.sf.net хаяг дээр нь үлдээчихлээ. Үнэндээ програмчлалын хувьд суурь нь дууссан ба вэб орчуулга, толь, нэр томьёо, үг түүгч, үг үсгийн алдаа шалгагчдыг сайжруулах тэдгээрийн өгөгдлийг бүрэн эхээр нь оруулах мөн вэбийн зарим өгөгдлүүдийг оруулах үлдээд байна. Бүх хуучин хэрэглэгчиддээ мэйл явуулах гээд yahoo.com хаягт PHP -н mail() функцээр туршиж үзтэл тэдгээрийн Bulk хавтас руу ороод болдоггүй. Үүнийг шийдэж байгаад явуулъя гэж бодоод орхив.
Илгээсэн мэйлийн толгойг харж байхад X-YahooFilteredBulk болон X-PHP-Script: хоёрт л учир байх шиг байна. Бүр болохгүй бол SMTP ашиглахаас. X-PHP-Script: мэйлийн толгойд PHP-с шууд автоматаар нэмэгдсэн байхыг бодвол энэ PHP-гээ янзлах хэрэгтэй юм шиг байна. Нэмэхгүй болгодог patch байдаг л байх даа.

Өчигдөр мөн цахим өртөөний серверийг шинэ сервер лүү нүүлгэв. Нүүлгэж байхад хэд хэдэн муу спам мэйл лист рүү нь ороод сандаргаад л авав. Өмнөх бичлэгт бичсэн greylist-ээр спаммууд ч харин нэг дарагдлаа даа. Graylisting -ыг spamassing, clamAV хамт хэрэглэчихэд ч харин нэг гайгүй бололтой юм байна шүү.

Categories: Линүкс

0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *