За өмнө амлаж байсанчлан Системийн тодорхойлолт гаргах талаар ажлын цагаасаа хулгайлаад нэг бүдүүвч гаргая. Энэ талаар нилээн удаан ам хамхичихсан чинь зарим нөхдийг чилээсэн бололтой. Ойрд ажил ихтэй энэ муу блогтоо юм тэмдэглэх зав гардаггүй дээ.
За юуны өмнө тэр “Зорилгын дэвтэр” гэж өмнө би нэрлээд байсан зүйлээ бүгдийг Системийн тодорхойлолт болгоод зассан шүү. Цаашид Үүргийн дэвтэр, Системийн тодорхойлолт гээд явна.
За жишээ болон хэвийг хийж тавих зав байхгүй тул яг ямар загвараар явахыг л жагсаая. Програм хангамжийн төслийн шинжилгээ бичлэгт тодорхойлсон болон Үүргийн дэвтэр хольж нухаад гаргасан болно.

  1. Зорилгын тодорхойлолт
    • Гарцаагүй болзол
    • Туйлын болзол
    • Хязгаарлах болзол
  2. Бүтээгдэхүүний хэрэглээ
    • Хэрэглээний хүрээ
    • Товлосон хэрэглэгчид
    • Үйл ажиллагааны нөхцөл
  3. Дэд системийн зохион байгуулалт (зөвхөн том системүүдийн хувьд)
  4. Бүтээгдэхүүний техникийн орчин
    • Програм хангамж
    • Техник хангамж
    • Байгууллага
    • Бүтээгдэхүүний интерфейс
    • Хөгжүүллийн орчин
  5. Бүтээгдэхүүний тойм
  6. Бизнес процессын загвар (Засвар: 2008 оны 7 сарын 8 нэмэв!)
  7. Бүтээгдэхүүний үйл ажиллагаа
  8. Бүтээгдэхүүний өгөгдөлүүд
  9. Чанарын шаардлагууд
  10. Тусгай шаардлагууд
  11. Хэрэглэгчийн график гадаргуу
  12. Нэмэлт

За ТОЙМ нэг иймэрхүү байдалтай. Жишээ болон хэвийг тэгж байгаад завтай болохоороо хийж үзүүлье. Нэмж засахаар зүйл байгаа санагдвал сэтгэгдэлд үлдээнэ үү.


2 Comments

sanakae · 2008/05/19 at 08:28

Тэс хөндлөн юм асууяа.
Monconv 1.1-ыг суулгах гээд чаддаггүй дээ. .net суулга гэж гарч ирээд байх юм би уул нь суулгачихсан байдаг.
Энэ хувилбар дээр excel дээр ascii-руу хөрвүүлж байгаа биздээ. Өмнөх нь хөрвүүлэхгүй байсан.

Software Requirements Specification « Badral's personal blog · 2011/02/16 at 00:15

[…] өмнө боловсруулж байсан үүргийн дэвтэр болон Системийн тодорхойлолт-оо ашиглахаар туршсан боловч амжилт олсонгүй. […]

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *