За өнөөдөр ОпенОфис.орг-н орчуулгын эх кодуудын оройн мөчрийг (trunk), 2.4 мөчир болгон оройн мөчирт 3.0-н шинэ орчуулгын файлуудыг нэмэх гэж байтал урьд нь SVN export хийхдээ алдсан уу, мартсан уу бүү мэд баахан гажилт үүсчихэв. Ингээд 3.0 хувилбарын лавлахыг нээн үзтэл .svn метаөгөгдлүүд нь бүгд цуг явж байв. Ингээд түүнийг хялбархан бэлэн устгах тушаал хайсан боловч олсонгүй. Тиймээс өөрөө дараах тушаалаар рекурсив маягаар шалгаад хүчээр устгачихлаа. Иймэрхүү маягаар цэвэрлэгээ хийх тохиолдол их гарах биз. Магадгүй би үүнийг мартана байх. Харин хэн нэг нь рекурс маягаар лавлах устгах хэрэг гарвал хэрэг болох байх гэж бодоод энд тайлбарлаад бичив. Ердөө маш хялбархан ганц мөр тушаал.
find ./ -type d -name ".svn" -exec rm -Rf {} \;
find ./ –> Идэвхтэй хавтаснаас эхлэн цааш хайна
-type d –> Зөвхөн лавлахуудыг сонгоно
-name “.svn” –> .svn нэртэй лавлахуудыг хайна
-exec rm -Rf {}\ –>олдсон үр дүнгийн хавтсуудыг устгана.
Компьютерын ухаан
Raw data recovery
Өнгөрсөн долоо хоногт gparted-р 100GB хэмжээтэй EXT3 партишныг NTFS рүү хөрвүүлээд хэмжээг нь нэмэх тушаал өгч орхитол баларсан юм болов. ~80GB өгөгдөл нь хэрэгтэй өгөгдөл байсан юм. Гэвч зураг, видео нь ч дүүрч. Гол нь Read more…
0 Comments