Meeting with my friend

Энэ дэлхий үнэхээр жижигхэн болсон нь өдөр бүр л мэдрэгдэх юм даа. Хаа байсан Токиод ажиллаж, амьдарч байгаа багын анд Магнайтайгаа газрын мухрын германы нэг жижгэвтэр хот Аахенд уулзаж гэр бүлтэй нь танилцаж 2 хоногийг сайхан өнгөрүүлэв ээ. 2 хоног Read more…

Segmentation fault problem with GCC compiler on linux

Хэл шинжлэлийн нэгэн судалгаа хийхээр С дээр нэгэн 35MB бичвэр файлыг уншиж 2800000 элемент бүхий тэмдэгт мөр массив зарлаад уншиж авах гэтэл “Segmentation fault” гэсэн алдаа өгөөд салдаггүй. Програм бол яг зөв бичигдсэн тул нэлээн гайхаад гар debug хийж эхлэв. Read more…

MySQL database migration from Latin1 to UTF8

Өнөөдөр хуучин блогоо зөөж байтал нэгэн асуудал гарлаа. Учир нь блог маань юникодоор бичигдэж байсан ч latin1 тэмдэгт кодчлолоор өгөгдлийн санд хадгалагдсан байжээ. Ингээд нөгөө арзайсан бичвэрээ UTF8 болголоо. Энэхүү аргыг би үргэлж хэрэглэдэг бөгөөд хэрэглэх хэрэгцээ их гардаг тул Read more…

Mongolian terminology project started

За нэгдсэн орчуулгын порталд Terminology төсөл үүсгэчихлээ. Ямар ч програм хангамжийн орчуулгын төслийг нэр томьёоны нэгдсэн сангүйгээр чанартай орчуулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Энэхүү төсөлд одоогоор зөвхөн Гномийн нэр томъёог үүсгэн оруулсан бөгөөд цаашид ОпенОфис.орг, КДЭ-г нэмэх төлөвлөгөөтэй байна. Бүх Read more…

Mongolian Localization of Open Source projects

Сүүлийн хэдэн жил ОпенМН баг чимээгүй болсноор нээлттэй эх бүхий програм хангамжийг монгол хэл рүү орчуулах ажил үндсэндээ зогссон билээ. Энэ тэнд ч нэлээн хэдэн оролдлогууд гарсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой зүйл ажиглагдсангүй. Жоомла-г Алтансүх тэргүүтэй андууд орчуулсныг Read more…

Blog of Jonathan Schwartz

SUN корпораци нь МТ ертөнцөд JAVA болон Соларис үйлдлийн систем гэсэн 2 түлхүүр бүтээгдэхүүнээрээ алдартай билээ. Мөн ОпенОфис.орг-н загалмайлсан эцэг гэж үзэж болно. Хувийн зүгээс би SUN-ы бүтээгдэхүүнүүдийг сайн чанартай гэж дүгнэдэг. Одоо SUN корпораци ORACLE-д шилжиж байгаа бөгөөд цаашид Read more…

Film Avatar

Энэ оны 1 сарын 12-нд эхнэрийн хамт Avatar хэмээх киног 3 хэмжээсээр (3D) үзлээ. 3D технологийг хэрэглэсэн бүтээлийг үзэж буй анхны кино маань байсан болоод ч тэр үү бид 2 мэл ангайн үзсээр гарч ирсэн. Технологийг биширсэн. Кино ч гоё Read more…

Is there really water on the moon?

Өнөөдөр санаадгүй ийм мэдээ уншаад элэг хөших шахав. Ийм солир ч гэж хаа байхав дээ. Хадаг тавиад өрөөндөө аваачин шүтсэн ч гэх шиг. Сүүлийн үед иймэрхүү юм уншиж сонсохоор уур нэлээн хүрдэг болоод байгаа нь юутай холбоотой юм бүү мэд. Read more…

Wubi? No thanks!

Сүүлийн үед монголд залуучууд Үбүнтү (Ubuntu) гэж овоо ярьж бичдэг болжээ. Гэхдээ харамсалтай нь Wubi хэрэглэж суулгаж ашиглаад магтаад байх юм. Энэ бол ёстой хэрэггүй, бүтэхгүй эд. Учир нь Wubi-гээр суулгасан Ubuntu үйлдлийн систем виртуал файлын системээр ажилладаг! Хялбархан хэлбэл Read more…

Би 2010 оны 2 сарын 14-нд битүүлж байна,15-нд шинэлнэ

За та бүхэн сайхан шинэлж байна уу. Би битүү сартай өдрөө сайхан битүүрч байна. Төрдөө тэрсэлсэн юм биш, түмэн олондоо буруу санасан ч биш, Тэрбиш гуай болон бусад зурхайчдыг муучилъя ч гэсэнгүй. Зүгээр л 21-р зуунд амьдарч байгаа юм болохоор Read more…