За өнөөдөр нэг шинэ төсөл эхлүүлж „Системийн Шаардлагын Анализ„ хийх хэрэгтэй болов. Хуучин танил LaTEX дээрээ хиймээр санагдаад MikTex татаж, суулгах гээд зүгээр сууж байхдаа өдрийн тэмдэглэлдээ ганц хоёр зүйл Программист болон Програм Хангамжийн Инженер хэмээх мэргэжилийнхээ тухай нэммээр санагдав.

Программист гэж хэн бэ?

Хэрэв та миний компьютер эвдэрчихлээ, хэн програм хангамж сурдаг билээ, хэн программист билээ түүнээс асууя байз гэж боддог бол өөрийн ойлголтыг бага зэрэг засаад аваарай.
Барилгын архитектурч шавар зөөдөггүй, цөмийн физикч машин засдаггүй. Эмч хүн эм найруулдаггүй. Программист хүн компьютер засахыг заалгадаггүй. Хэрэв ямар нэг программист хүсэл сонирхолоороо (хоббигоороо) техник хангамжтай зууралддаггүй бол, эсвэл ямар нэг газар системийн администратор хийдэггүй л бол таньд туслаж чадахгүй.
Тэгвэл программист гэж юу хийдэг хэн юм бол?

Та зурагтаар аврага динозавртай хүүхэлдэйн кино эсвэл „Бөгжний эзэн“ киног үзсэн үү? Программист байхгүй бол тэд тэгж жинхэнэ мэт харагдахгүй.

Майкрософт компанийн Виндовс үйлдлийн систем гэж сонссон уу? Түүнийг программистууд хөгжүүлсэн.

Автомат удирдлагатай онгоц гэж дуулсан бол тэнд олон зуун программистууд оролцдог.

Сонин, радионоос програм хангамжийн алдаанаас болж хиймэл дагуул, пуужин сүйрлээ гэж сонссон уу? Хэрэв программстуудыг их дарамталж хүчиндвэл иймэрхүү зүйл тасрахгүй байх. 😉

Таны гар утас жингэнэсэн муухай чихэнд чийртэй аятай юу? Түүнд тань программистууд буруутай. Тэдний мэдрэмж тэр. 🙁

Одоо таньд хэн программист болох тухай төсөөлөл үлдэв үү? Программист гэж хэн болох юу хийх чадах ёстой байдгийг зөвхөн программист хүн л хамгийн сайн мэддэг тул та өөрөө программист болоход буруудахгүй шүү. 😀

За нөгөө MikTex маань суучихлаа. Ажлаа хийе дээ.

Програм хангамжийн инженер гэдэг маань программистаасаа бас жаахан ялгаатай. Түүнийг дараа бичье.


18 Comments

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2007/05/07 at 12:36

Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг програмист гэж нэрлэдэг. Гэвч програмист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай.
Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэ

Sainaa · 2007/05/21 at 15:23

Mongoliin hamgiin sain programistuudiin neg (yadaj l minii bodloor shuu :), orchin tsagiin tolgoi saitai seheetnuudiin neg Badral maani ingeed blog neesend ih bayarlaj baina. Amjilt husye! Oirhon oirhon ailchilj baina aa.

Munkhbold · 2008/10/28 at 11:57

Bi ene Latex bolon Miktex programmin talaar sudalah gej bgaa yum ldaa nadad tuslaach ene programin tuhai mongol hel deer material baival ogch tuslaach minii email hayg n_munhuu@yahoo.com help me guys

lha · 2011/12/01 at 08:48

Sain uu badral aa nadad neg asuudal bn
AutoCad deer umnu n MONKEY ashiglaad hiisen text uud /ajil/ odoo tanigdahgui bn. Convert ashiglaj zugeer bolgoh arga bga yu?
urd jiluudiinhe ajiliig ashiglah shaardlaga garaad bgan help me…..

badaa · 2011/12/01 at 10:17

Boloh l baih. Gehdee ehleed autocad-n source-iig chini harwal.

Жак · 2012/03/28 at 10:42

Программист гэж тэгээд яг ямар хүнийг хэлдэг юм бэ?

Chimgee · 2013/04/08 at 11:17

программист болохын тулд ямар хичээлээр шалгалт өгөх хэрэгтэй вэ? дэлгэрэнгүй хэлээд өгөөч.

ireeeduin programmist · 2013/04/15 at 21:35

yag onood helchihlee 😀 . ihenh humuus programmist gheer l zasvarchin gj oilgood bdiiin. ene todorhoiloltiig chin hevlej avaad bugdend n unshuulah ymsan 😛

banana · 2013/09/30 at 14:27

miktex iig yamar siteaas tataj awhuu heleed ogoche

Bilguun · 2013/10/02 at 12:11

Яг зөв. Программист гэхээр намайг шууд миний компьютер болохгүй болсон засаад өг. Ангийн хүүхдүүд багш хүртэл тэгдиишд. 🙁

Tergel · 2014/07/02 at 16:41

sainuu. programmistiin mergejil ireeduid erelt heregtsee ondor ih heregtei mergejil yum shig sanagddag. Tegeed er ni sain programmist bolohiin tuld yun deer hamgiin ih anhaarch ajilllah heregtei vee yug hamgiin sain sursan baih yostoi vee?? hervee uneheer sain yumaa meddeg hun baival delhiin tom tom companiudad ajillah bolomj ni her baih bol? delgerengui hariulj ogoorei.Bayarlalaa

Eegii33 · 2014/11/24 at 07:39

Hi Badral? asuuh zuil bna. TEX maani 64 bit deer cyrillic ni ajillahgui winedit ni CTRL+SHIFT+X-eeree horvuulehgui aldaa zaagaad baihiin, winedit-s oor typing hiichmeer yum yu bna aa

Дэлгэрбат · 2015/10/19 at 16:33

Бадрал ахаа би програмистаар сурах гэж бгаамаа тгд таниас асууж судлах юмнууд байна хэрвээ та завтай бол Фэсбүүк хаягруу маань юм бичээрэй Дэлгэрбат Алтанбаяр ^^

dk · 2015/11/04 at 01:10

Программист bolhiiin tuld ymar hicheeleer shalgalt ogoh we ???? tuslaarai

Anonymous · 2016/12/24 at 13:31

mat fizik a hel

Anonymous · 2016/12/24 at 13:31

unen shuu

asdf · 2017/05/24 at 16:41

programistaar suphiin tuld mat, medeeleliin tehnologi, fizk bj boln bzde?

Програм хангамжийн инженер гэж хэн бэ? « Badral's personal blog · 2011/02/10 at 11:40

[…] Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг программист гэж нэрлэдэг. Гэвч программист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай. Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэжил програм хангамжийн инженерчлэл (Software engineering) хөгжиж эхэлсэнээс хэдэн жилийн дараа гарч иржээ. Үүгээр хуучны программистуудын үүрэг даалгавар өсөн нэмэгдсэн гэж үзэж болно. Учир нь программистууд жижиг програмчлал л хийдэг бол програм хангамжийн инженерүүд том програмчлал хийдэг. Програм хангамжийн инженерчлэл салбарт програмчлалыг жижиг (Programming in small) болон том (programming in large) гэж 2 ангилдаг. Жижиг програмчлал гэдэг нь ямар нэг хэл дээр код алгоритм бичихийг хэлдэг. Сайн программист хүн маш үр ашигтай чанартай алдаа мадаггүй сайн алгоритм бүхий програм бичдэг. Харин том програмчлал нь жижиг програмчлал дээр нэмээд төсөл төлөвлөлт, шаардлага, үр ашгийн тооцоо, програм хангамжийн бүтэц загварыг гаргадаг. Гэхдээ ирээдүйд энэ том програмчлалд жижиг програмчлал харьяалагдахгүй болох байх. Програм хангамжийн инженерүүд юу хийдгийг нарийн тодорхойлохын тулд эхлээд програм хангамжийн инженерчлэлийг тайлбарлах хэрэгтэй болох байх. Өнгөрсөн зун би энэ сэдвээр нэг лекц уншиж байсан. Мэргэжилийн бус хүний тэмдэглэл тул ойлгомж муутай байх. Хүсвэл үзүүлэнг нь хавсаргаж болно. Энэ дашрамд цахим өртөө төрийн бус байгууллага монголд янз бүрийн сэдвээр сайн сайн лекц уншуулдаг тул та бүхэн http://holboo.tsahimurtuu.mn хаягаар ороод хэзээ, хаана, хэн, ямар лекц уншихыг мэдээд аваарай. Програм хангамжийн инженерчлэл нь өөрийн гэсэн хөгжүүлэлт хийдэг үе шатуудтай байдаг. Эдгээр үе шатуудыг хэрэгжүүлэх янз бүрийн загвар байдгаас хамгийн түгээмэл үр өгөөжтэйг нь “Хүрхрээ” (waterfall) загвар гэж үздэг. Үүнийг зургаар харуулъя. Эдгээр үе шатууд нь дотроо мөн хуваагдаад явна. Жишээ нь эхний шатаас шаардлагын тодорхойлолт гаргаж ирэхэд албан ба албан бус тодорхойлолт гаргаж ирдэг. Энд Lastenheft гэж ярьдаг. Бид “Үүргийн дэвтэр” гээд нэрлэчихье . Албан бус тодорхойлолтыг үүрэг даалгавар өгөгчтэй хамтран гаргана. Харин албан тодорхойлолтыг зөвхөн даалгавар хүлээн авагч гаргадаг. Энд Pflichtenheft гэж ярьдаг ба англиар “system specification” гэдэг тул бид “Системийн тодорхойлолт” гээд нэршчихье. Энэ Системийн тодорхойлолт маань нөгөө шаардлагын тодорхойлолт болох учиртай. За би өөрийн төслийн үүргийн дэвтэрээ гаргаад энд яаж хийдэг болон хийсэн тухай бичээд монгол хэл дээр нэг Латекс хэв бэлдээд тавинаа. Мөн ер нь монголоор латекс дээр ном бичих хэвийг энд тавина гэж амласан байгаагаа мартаагүй байгаа. […]

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *