Хөөх аль 2000 онд хийж байсан http://badaa.mngl.net/ түүн дотроо http://badaa.mngl.net/convert/con2uni.htm хуудас тийм их хэрэгцээтэй байдаг гэдэгт итгэж чадахгүй нь. 🙂 Үндсэндээ 2003 оноос хойш гар хүрээгүй их л хуучирсан байх ёстой доо.
Гэтэл энэ хуудас маань миний блог руу орж ирсэн заалтуудаас unknown, google.com, google.mn, live.com дараа хамгийн олон зочид дамжиж орж ирсэн хаяг болсон байх юм. Мөн болор толь руу ч олон хүн үүгээр дамжин орж иржээ. Энэхүү хуудсанд байгаа мэдээлэл хэр хэрэгцээтэй гэж та бүхэн бодож байна? Хэрэв маш хэрэгцээтэй гэж үзвэл нэг завандаа нэг шинэчилдэг ч юм билүү…
Болор толийн хувьд олон нийтийн хүртээл болсноосоо хойш 5 гаруй сар болж байгаа боловч, дундажаар өдөрт 8000-9000 хайлт хийгддэг хэрэгцээтэй сайт болж, 4 хоногийн өмнө 11 000 гаруй хайлт нэг өдөр хийгдэж дээд амжилт тогтоов. 🙂
Ихэнх хэрэглэгчид монголоос орж байгаа тул энэ жилдээ багтаж монголд нэмэлт нэг сервер олж тавьж хурдыг нэмэх санаатай байна. Иймэрхүү техникийн сайжруулалтын хажуугаар програмчлалын хувьд ч хайлтын хурдыг ахиад 2-3 дахин нэмэгдүүлэх нөөц боломж бол бий. Зав л жаахан тааруу байна даа…
Блог руугаа орж ирсэн зочиндоо хаяа оюуны бэлэг барьчих юмсан гэж бодоод сүүлийн үед програмчлалын техник, оновчлолын талаар блогтоо түлхүү оруулах юмсан гэж сэтгэх боловч юм бичнэ гэдэг чинь л асар их цаг ордог хэцүү ажил юм байна шүү дээ.


10 Comments

org · 2009/05/16 at 16:36

heregtsee hezee ch huuchirdaggui. harin oorchlogddog. davuu yum u shinechlegdsen buteel garch ireeguigees hoish medeej handalt bol bainga baih gej bodoj bna. bi ch bas hariltsagchdiinhaa file-g yum u messege-iig gargaj unshihiin tuld googlees “unicode mn”, esvel “badaa unicode converter” geed l haij ogno shuu dee. sardaa neg udaa hailt hiih shaardlaga garaad l baidag yum.
hurd bol hangalttai sanagdaj bna. harin webinhee butsiig jaahan oorchilbol zugeer sanagdana)

Эрдээ · 2009/05/18 at 21:21

Надад ийм хөрвүүлэгч яг хэрэгтэй болоод, хайж амжаагүй байтал харин би олчихлоо.
Баярлалаа.

Almas · 2009/05/21 at 16:22

Өө одоо ч хэрэглэдэг бас хүмүүс хувийн компьютер дээрээ ч суулгаж хэрэглэдэг 😉 Харин миний хувьд одоо OpenOffice дээрээ хөрвүүлэгчийг суулгаад хэрэглэдэг болсон 🙂
Ер нь бол бага зэрэг сайжруулаад нэмээд янзалбал хүмүүс хэрэглэдэг хэвээр л гэж бодож байна.
Манайх лав blogmn.net сайтынхаа нэвтэр ороод хэрэгслэл гэсэн холбоос дээр тавьсан байдаг шүү 😉
Амжилт хүсьеээ!

Tuguldurbayar · 2009/05/22 at 12:26

Badral ahaa tanias asuuh zuil bna mail hayagaa ogch bolohuu??? minii mail: wowwoop@yahoo.com .

ilmaren · 2009/06/21 at 10:07

http://badaa.mngl.net/ iig anh medej avaad gui ee mun bayarlaj bj bilee yaay yaaj ingej hiideg bnaa geed l… Bi odoo ch hurtel ih ashigladag yum l bolvol dandaa orno haaya link iig ni martchihdag yum he he gehdee amar shd google ees badaa geed mongol site uudaas haichihad garaad l irne he he.
Tanitai neg taniltsah yumsan bolor toli bas tanaih bsiin bii bi ih heregledeg bolson.
Bi uuruu program hangamjaar surdag l daa ene blogruu harin anh udaa orj irj bna

Enghebatu · 2010/07/01 at 06:10

Би аль алинийг хэрэглээд нилээн удаж байна. Болор толийг бараг анх гарснаас нь хойш хэрэглэсэн байх.
Сая нэг фонт нь танигдахгүй эхийг хөрвүүлэх гээд орсон чинь шал өөр болчихож, сайжруулж л байгаа юм шиг байна.
Хэзээ зүгээр болох вэ?

huurhunuu · 2011/11/12 at 07:46

mash heregtei bdag sht. zavandaa shinechilbel iluu sain bh bolnoo.

Design · 2012/09/28 at 11:26

eee hugshuun converter site chini uchigdur orj bsanchini unuudur baidagui. bainga hergelj bga ymsan

Design · 2012/09/28 at 11:26

Chi yrn tendee banner awsanch bolox ym bishuudee

Gal · 2013/10/21 at 14:51

Их хэрэгцээтэй сайт шүү. Баярлаж явдаг шүү. Маш олон хүнд тус болж байсан буянтай сайт гэдгийг тэмдэглэхийг хүсч байна

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *