Сүүлийн үед ОпенОфис.орг-ийн тухай таагүй мэдээлэл чих дэлсэж зарим нэг нөхөд намайг нэг дуугарсан нь дээр хэмээн зөвлөсөний үндсэн дээр энэхүү энэхүү заваан бичлэгийг блогтоо орууллаа.
Монголын зарим нэг мэдээллийн хэрэгслүүд жишээлбэл нийслэл таймс сонин дээр ийм мэдээлэл гарчээ. Энэ нь иймэрхүү мэдээллийн анхных нь ч биш. Өмнө нь өөр сонин дээр бас нэг учир нь ойлгогдохгүй иймэрхүү юм харагдаж байсан. Ийм утга учиргүй мэдээлэл оруулдаг сонины сэтгүүлчид ба ийм мэдээлэл барьж гүйдэг Numberone -ийхон мэтийн хүмүүс юу болж байна. Ичих нүүр алга уу та бүхэнд?
Энэ мэдээллийнх нь дагуу Numberone холбооны вэб хуудас руу нь орлоо. Гэтэл бидний хийсэн монгол опенофис.орг руу заасан холбоосоос өөр юм алга. Дээр нь энэ холбооныхон гэдэг нь улс төрийн тоглоомын утсан хүүхэлдэйнүүд болох нь вэбээс нь илт байлаа.
Яаж ОпенОфис.оргийг монголчилсон явц, протоколл ч харин азаар миний энэ блог дээр яруу тод байгаа даа. Энэхүү нөр их ажлыг хийсэн хэсэг нөхөд бол http://mn.openoffice.org/dev/team.html нар шүү! Тиймээс та бүхэн жинхэнэ хийсэн эздийнх нь сайтаас татаж авч хэрэглэж, тэдэнтэй холбоотой байдаг юм шүү. Энэхүү програмын тусламжийн хэсгийг орчуулах гэж цөөхүүлээ үйлээ үзэж байхад дээрх мэт балиар нөхдүүд нэрмээс болж байдаг.
Залуус минь та бүхэн ч Numberone гэх мэт ийм заваан луйварчин шинжийн улс төрийн холбоодоос холуур байдаг юм шүү.
Тэд юу ч хийж чадахгүй. Зүгээр л нийгэмд хэргээр худлаа, буруу мэдээлэл цацаж хор гай л тарьж явдаг.
Ер нь сүүлийн үед монгол ОпенОфис.оргийг өөрсдөө хийсэн гэж тоохгүй яриад явж байгаа нөхдүүд олширлоо. Нэг вариац сайт ажиллуулдаг залуу хүртэл би хийсэн юм гээд яриад явж байх жишээтэй. Саяхан зарим нэг нь бүр та нарын ард Ерөнхийлөгч Энхбаяр байдаг гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн гээд асууж байхын.
Ерөнхийлөгч та эсвэл түүнийг тойрон хүрээлэгчид та бүхэн одоо биднийг доромжилоод байна уу? Монголд оюуны өмчийн хулгай хамаагүй бол энэ бүтээгдэхүүний хувьд олон улсад хамаатай бүтээгдэхүүн шүү. Бид та нарын сурталчилгаа биш. Сонгуулийн сурталчилгаа гэдэг юм дандаа л 100% худлаа байсан байсаар л байх юм даа.
Ер нь энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль надаар яасан их даажигнаж байна вэ? Нөгөө Элбэгдоржийн сурталчилгааг Болор толь дээрээ тавиад өг гэсэн хүсэлт ирсэн боловч би дургүйцлээ илэрхийлж хариу өгөөгүй. Ер нь би энэ 2 нэр дэвшигчийг хоёуланг нь хувь хүнийхээ хувьд ч хэн нэгнээсээ дээрдээд байх юмгүй муу хүмүүс, улс төрчийнхөө хувьд ч чадваргүй луйварчид гэж үнэлээд аль алиныг нь ч дэмждэггүй. Хоёулаа л мундаг амьтад болоод худлаа том амлаад. Гэтэл энэ хоёр хүн 15 жилийн турш монголын төрийн өндөрлөг хавиар л явлаа. Өнөөдөр худлаа амлаад байгаа зүйлсээ битгий хэл монгол улсыг нөгөө хөгжилт бар улс болгочихвол ч болгохоор л хугацаа, эрх мэдэл. Гэтэл улс монголыг маань яаж тартагтаг нь тултал доройтуулав. Нүдэнд ил харагдаж л байна шүү дээ. Тиймээс эднээс надад хараад найдаад байх юм алга. Аль нь ч гарсан надад хамаа алга. Харин аль нэг нь гарч монгол улс маань л цааш хохирсоор байх нь тодорхой болсонд харамсаж байна. Үүнийг тодорхой болгосон энэ хоёрыг дэвшүүлсэн 2 намынх нь ч байж байгаа царай энэ. Тэрийг нь сурталчилж яваа алиа салбадайнууд нь Numberone гэх мэт байгууллагууд чааваас.
За тэднийг нийгэмд буруу ойлголт түгээж эхлэхээс нь өмнө бид мөн хийсэн зүйлсээ хамгаалж тэмцэх болноо. Цаашид монгол ОпенОфис.орг-ын тухай мэдээлэл цацах болбол заавал бидэнтэй dev (at) mn.openoffice.org хаягаар мэйл ирүүлж, мөн монгол опэнофис.орг логотой линк сайтдаа байрлуулах болбол бидэнд мэдэгдэж байхыг сануулъя. Энэ тухай mn.openoffice.org вэб сайт дээр тавигдана. Энэхүү дүрэм нь герман болон бусад олон улсын багуудын хувьд мөрдөгддөг дүрэм болно.


11 Comments

AAB · 2009/05/16 at 04:23

Наад Numberone чинь яаж ч мэднэ. Арчаагүй гаруудын хийх ажил л даа. IT -гийнхааан тэр NumberOne гэдэгт нэгдэж оингоо болохгүй шүүүү

Монхоо · 2009/05/16 at 05:34

100% санал нийлж байна

Ajaxmaa · 2009/05/16 at 12:30

Ireeduin luivarchid yum biz dee hehe

org · 2009/05/16 at 16:28

bi ch bas mn.openoffice-g huleej, demjij baisan, odoo heregledegiin huvid neg muu songuuld ner devshigch-g toiron hureelegchid ochuuhen zorilgodoo ashiglahiig eserguutsej bna.

Batbayar · 2009/05/17 at 07:42

Би бас тантай санал үзэл бодол нэг байна. Ер нь бидний үеийн залуучууд өөрсдийн мэдлэг чадвараараа амьдрахын оронд хэн нэгнийг долдойдож амьдрахыг илүүд үзэх болсон нь үнэхээр харамсалтай.

dondog · 2009/05/18 at 03:39

Yur ni bol chamtai sanal negdej bna. Gehdee ene 2 tes uur hun gej l bi huvidaa dugnediishdee ho. Yaj ch bodson Elbegee ni iluu sanagdaad bgaan. Ene udaa zaluuchuud bid nar l songuulia ugch ene huniig gargah heregtei bhaa. Enhbayr idej, luivardaj, alj, hydaj, deeremdej bollooshd. ingej l bodjiin.

Anonymous · 2009/05/23 at 06:58

хөөрхий амьтад. бодвал дарга болно энтр гэж боддог юм байхдаа

Дөлмандах · 2009/05/29 at 13:56

их бухимдсан бололтой байна. гэхдээ миний ойлгосноор NumberOne-чууд үүнийг хийсэн гэж бичээгүй байсан. нөгөө талаа та бүхний хийсэн зүйлийг сурталчилж өгсөн сайхан ажил болсон гэж бодож байна. үүнийг бид сонгуулийн халуурлын үед хэт эмзэг хүлээж авах шиг болсон.

нөгөө талаасаа гэвэл OpenOffice.org-ийг та бүхэн өмчлөөд аваагүй, энэ нээлттэй эхийн програм хангамж. хэн ч аваад өөрчлөөд, хөгжүүлээд явах боломжтой. логог нь ашиглахад, болон мэдээлэл бичихэд зөвшөөрөл авна гэдэг бол жинхэнэ галзуурал. би бол “битгий солиор” гэж хэлмээр байна.

badaa · 2009/05/29 at 14:30

Дөлмандах гуай жаахан бодож яривал яасын? Numberone хувьд тэд хийгээд ерөнхийлөгчид өргөн барьсан гэсэн байсан мэдээг та сайн ойлгоогүй юм шиг байна.
Бид ОпенОфисыг өмчилж авсан гээгүй. Орчуулсан, эх кодод олон өөрчлөлт оруулж, хөрвүүлж монгол хэл дээр гаргасан гэдгээ хэлж байна. Бид энэ хийсэн ажлаа албан ёсоор ОпенОфист орууснаар хамтран зохиосон ч гэж хэлэх эрхтэй хө. Нээлттэй эх гэхээрээ л зохиосон эзэнгүй болчихдог эд биш байх шүү!
Та үргэлж иймэрхүү юм ярьж явдаг хэвээрээ л байгаа юм уу? Нээлттэй эх гэж сагсаганахынхаа өмнө юм жаахан уншиж зөв философи сурталчлаарай залуу минь.

Dobbi · 2009/06/13 at 02:41

Open source gej minii oilgoj baigaagaar neeltteigeer tal talaasaa buteen bosgoj, aldaa dutagdal BUG yu baina teriigee heleltsej saijruulaad yavdag gej oilgodog. Teglee geed ogt ezengui, ter tusmaa hen negen luivarchin ni busdiin itgeliig oloh zorilgoor ooroo zohioson, zohiohod demjleg tuslaltsaa uzuulsen meteer ashiglah ni baij bolomgui yum. Hen negen biznesiin bolon busad ashig oloh zorilgo sedelees angid baih gej l neelttei baigaa gej oilgodog…

IT learner · 2009/06/16 at 08:23

Opensource программууд татхад хамгийн сүүлчийн хувилбар, мөн зохиогчдийн нэрс/их олон/, мөн олсон бааг, гаргасан огноо шинэчилсэн этэр гээд мэдээнүүд байдаг шүү дээ. Бүх юм эзэнтэй, тэгээд ч хүний хөдөлмөрийг дураараа өөрсдийн мэт харагдуулах гэж хичээдэг ухаан богинотой явцуу сэтгээлтэй хүмүүс больмоор юм. Дээрх вэбийн ЮүРЛ хийгээд баннерыг тавихад мэдээж зохиогчоос нь эрх авах хэрэгтэй штээ. Наанадаж блогын хаягийг хүртэл нэмэхдээ блогчиноос нь асуудаг биз дээ. IT Ethic гэдэг асуудал Монголд байхгүй маа. Энэ талаар мэдээлэл оруулж өгөөч Бадаа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *