Сүүлийн хэдэн жил ОпенМН баг чимээгүй болсноор нээлттэй эх бүхий програм хангамжийг монгол хэл рүү орчуулах ажил үндсэндээ зогссон билээ. Энэ тэнд ч нэлээн хэдэн оролдлогууд гарсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой зүйл ажиглагдсангүй. Жоомла-г Алтансүх тэргүүтэй андууд орчуулсныг эс тооцвол Launchpad, Limnux зэрэг дээр ганц нэгхэн жижигхэн програмын орчуулга хийх оролдлогуудаас илүү гарсан зүйл харагдахгүй байна.
Би ОпенМН баг монгол орчуулгуудыг хянах чадвар боломж байхгүй боллоо гэж үзэн тарааж, орчуулга хийхээр хандаж байсан хүмүүсийг бусад газарт байгаа орчуулга хийж буй хүмүүс рүү нэгд гэж явуулж байсан билээ. Гэвч зөв алхам байсангүй.
ОпенМН зөвхөн ОпенОфисын орчуулгаа л гардаж хийсэн нь дээр хэмээн үзэж байв.
Гэтэл энэ тэнд хийсэн ганц нэг ч болсон үгийн орчуулгууд эх төслийнхөө ч Агуулах руу нэгтгэгдэхгүй орхигдож байгаад хамарсан ямар ч гэсэн нэг нэгдсэн орчуулга хийчих вэб үүсгэх нь зөв хэмээн үзэж Pootle ашиглан ОпенМН-ы вэб орчуулгын системийг үүсгэлээ. http://trans.openmn.org хаяг руу орж та бүхэн орчуулгаа хийж байгаарай. Ганцхан үг ч байсан та хаа хамаагүй оруулснаас, энэ систем рүү оруулахад, сар сардаа эх төслүүд рүүгээ нэгтгэгдэн ороод үр дүн нь харагдаад явах болно.
Одооноос эхлэн энэ тэнд байгаа бүх орчуулга хийх сонирхолтой хүмүүсийг нэгэн дээвэр доор нэгтгэхээр шийдлээ.Таны нэгдэх газар http://trans.openmn.org
ОпенМН баг монголдоо анхдагч байсан болоод ч тэр үү бүү мэд нэгэнт танигдсан, хийсэн зүйлтэй, хүмүүсийн хандлага үргэлж эерэг байсан тул шинээр линүкс.мн -р нэгтгэсэнээс илүү үр дүнтэй юм байна хэмээн ийн шийдлээ.
Хэрэв та firefox ашиглаж байвал http://mnspell.openmn.org/ хаягаар орж монгол хэлний дүрмийн алдаа шалгагчаа суулгаад http://trans.openmn.org хаягаар орж Gnome, KDE, OpenOffice болон бусад GNU програмуудыг эх хэл рүүгээ онлайнаар орчуулах боломжтой боллоо.
Хэрвээ танд тогтмол интернет холболт байхгүй бол татаж авч орчуулаад http://trans.openmn.org систем рүү илгээх боломжтой.
Би өөрөө татаж аваад орчуулга хийхийг эрхэмлэдэг тул та бүхэнд ч бас энэ нь илүү тухай байх гэж бодож байна. Тэгж орчуулга хийхэд Kbabel, Poedit, Virtaal, Gtranslator, WordForge гээд олон системүүд байдаг. Миний хувьд kbabel-ыг хамгийн илүүд үздэг. Харамсалтай нь энэ нь линүкст зориулсан KDE дэргэцийн системийн хэрэгсэл боловч та KDE-г тэр чигээр нь виндовс дээр суулгаад хэрэглэх боломжтой. Суулгахдаа KDE-Base Apps, Lokalize болон Aspell-mn-ыг сонгосон байх хэрэгтэй. Эсвэл та виндовс дээр хялбарханаар PoEdit, virtaal-г хэрэглэж болно.
Нэмэлт:
Зарим хүмүүс guush.mn, toli.dusal.mn, itdic.edu.mn, guush.mn чөлөөтэй оролцох МТ толь бичиг, limnux.org launchpad.net гэх зэрэг онлайн орчуулгын системүүд болон асар олон зүйл байхад ийм зүйл хийж яадаг байна гэж үзэж байж магадгүй юм.
Тэгвэл тэр олон системийн хаана нь би орчуулга хийхээ мэдэхгүй байдалд орсон тул нэгтгэхээр шийдсэн юм.
Орчуулга хийхэд Launchpad.com л арай найдвартай юм болов уу гэж бодоод ганц нэг гноме орчуулга туршилтын журмаар хийсэн чинь орчуулгууд Гномийн үндсэн агуулах руу ороогүй байсан нь урам хугалсан юм.
Эрдээ эгч ч (би Эрдэнэчимэг багшийг ингэж хэлээд заншчихжээ) гандан буурахгүй энэ тэндгүй л орчуулга хийгээд, мөн энэ тэндэхийн орчуулгын тухай форумууд руу ч бичээд яриад явах юм. Надад тийм сонирхол, цаг зав гарахгүй юм.
Ийм хүмүүс мөн олон байгаа цаашид ч олширох юм шиг байна гэж бодоод http://trans.openmn.org -г үүсгэсэн билээ.
Компьютерын ухаан
Raw data recovery
Өнгөрсөн долоо хоногт gparted-р 100GB хэмжээтэй EXT3 партишныг NTFS рүү хөрвүүлээд хэмжээг нь нэмэх тушаал өгч орхитол баларсан юм болов. ~80GB өгөгдөл нь хэрэгтэй өгөгдөл байсан юм. Гэвч зураг, видео нь ч дүүрч. Гол нь Read more…
11 Comments
Алмас · 2010/03/18 at 23:27
Нэгдсэн нэг тольгүй л бол урьд өмнөх Монгол орчуулгууд шиг хүмүүс ашигладаггүй, ашиг багатай ажил л болох мэт?
Уг нь http://dict.dusal.net гээд нэг юм хийсэн боловч хүмүүс нэг их дэмжихгүй л байна…
Нээлттэй эхийн програм дээр жаахан засвар хийсэн эд байгаа. Үүнийг сонирхсон хүмүүс нь соорсыг нь аваад хөгжүүлээд явж болно.
http://forum.limnux.org/viewtopic.php?f=18&t=97 энд бас ярилцаж байгаа…
Уг нь тогтсон нэг тольтой болчихоод, тодорхой хэмжээнд үгийн сантай болчихвол хүмүүсийг татаж оролцуулаад орчуулж болох л байх. Даанч ямар ч ашиггүй copy гэдэг үгийг хуулах, хуулбарлах, копи, paste – буулгах, наах, тавих өөр юу юу ч билээ програм болгон дээр өөр өөрөөр орчуулчихвал хамгийн хэцүү л гэж бодож байгаа…
Badaa · 2010/03/19 at 00:09
Ямар ч гэсэн сүүлийн удаа нэгтгэх гээд зүтгээд үзье хэмээн үзсэн юм. Нэгдсэн нэг толь гэдэг нь glossary-г хэлж байна гэж ойлголоо. Тийм бол http://openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2 ОпенОфисыг орчуулахад хэрэглэгдсэн нэр томъёо бий. Бусад төслүүдийн хувьд төсөл тус бүрээр нь ингэж үүсгээд явсан нь дээр. Техникийн талын (жишээ нь OS, Embedded systems, Networking, …) зүйлсийг орчуулсан үгс дээр бичиг баримт дээр орчуулсан үгс (Openoffice, graphic Apps, etc…) хэрэглэх нь утгагүй.
Дээр миний үүсгэсэн систем нь зөвхөн Pootle суулгаад хаячихсан ч эд биш л дээ. Ард нь SVN-тэй холбосон ба тэнд мөн Translation Memory үүсгэх боломжтой болгон, яг чиний дээр хэлсэн байгаа Copy-г тайлбарласан шиг inconsistency шалгах систем суулгасан болно. (Бүрэн автомат биш. script-г гараар ажиллуулна) Энэ тал дээр ОпенОфисыг орчуулах явцад хэрэглэж байсан зүйлсээ ашиглах болно.
http://www.dict.dusal.net үзлээ. Бас Лимнүксээс Гүүш guush.mn гээд толь гаргаад байсан.Иймэрхүү толиудын санаа зөв боловч манай монголчуудад нэг л таарч өгөхгүй байгаа юм даа. Одоо жишээ нь дээрх 2 тольд түм буман зөрөөтэй орчуулга байгаа. Бас нээрээ USI-с itdic.edu.mn гаргасан байсан ч бас л сураггүй.
Pootle-д орчуулагчийн тайлбар гэсэн талбар байдаг. Түүнээс толь үүсгэхэд дээрх толиуд адил (usi-с гадна) wiktionary маягийн толь үүсчихнэ л гэсэн үг. Иймэрхүү толиудыг нэгтгэж зохион байгуулж, арчилж авч явах нь нэлээн хүндрэлтэй л дээ. Тэрний оронд хийсэн орчуулгын сангаасаа баттай гэсэн үгсээрээ glossary үүсгээд шууд тулгаад явчихсан нь дээр юм шиг байгаам. Шинээр мөн батлагдсан орчуулгаасаа нэмээд явчихна.
За ямар ч гэсэн залуус та бүхнийг нэгдээд нэг үз дээ гэж л уриалъя.
oogii · 2010/03/19 at 06:52
hi.blog chin ih taalagdlaa.font horwvvlegch (converter) bwal tataj awahaar tawij boloh uu.tgd yaj ashigladag zaawriig ni heleed ogooch
Дөлмандах · 2010/03/19 at 13:57
хэдэн вэб хаягийн залруулга limnux.org launchpad.net
Anonymous · 2010/03/19 at 19:35
Sorry. Zaschihlaa.
Алмас · 2010/03/23 at 04:00
http://dusal.blogmn.net дээрээс Дусал бичээч татаж аваад суулгачихвал хамт сууж байгаа. Start->All Programs->Dusal гэж ороод байгаа. Нээж байгаад нэг цонхонд нь хөрвүүлэх текстээ оруулаад хөрвүүлэх товчийг дарна. 😉
Алмас · 2010/03/23 at 04:18
Аанхан. Хянаж засаад явбал ч тэгвэл болох л юм байна. Уг нь гэхдээ хүмүүст харчих нэг толь маягийн зүйл яг энэ үгийг үүгээр орчуулна гэсэн зүйл байвал хэрэгтэй юм шиг. Тэгвэл дараа нь гараар засах, хянах зүйлс нь багасах байх даа. Ямартай ч оролцоно оо.
IP · 2010/04/06 at 22:04
svn рүү ямар хаягаар хандах вэ?
badaa · 2010/04/07 at 10:30
SVN рүү ямар ч хаягаар хандахгүй. Гол нь SVN-ыг чинь л хялбарчлаад шууд онлайн вэбээр ханддаг болгоод байна шүү дээ.
Bold · 2010/07/14 at 06:20
hi bolor toliig ashiglaad udaj bn. gevch sayhan americt ireed emnelegt uzuuleed emnelgiin ug helleg orchuulah getel ihenh ni orchuulagdsangui. eruul mendtei holbootoi ug helleg yamarch mergejiliin ug hellegnees iluu met sanagdah bolov. ene tal deer anhaarlaa tur ch gesen anduulnuu…
badaa · 2010/07/14 at 21:48
Хичээе. Гэвч цаг зав бага байгаа тул ойрын үед гэж амлаж чадахгүй нь. Оноос өмнө олон сайжруулалт хийгдэх байхаа.