Сүүлийн хоёр гурван өдөр ажлынхаа зав чөлөөгөөр Болор хэмээх тольтойгоо ноцолдов. Энийг би өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэдэг боловч ОпенМН-ы шинэ вэбийг хийж дуусахад холбосон байх ёстой. Одоогоор зөвхөн англиас монгол – монголоос англи хувилбар нь ажиллаж байгаа ба клиент програмыг нь зав чөлөөндөө бичиж л сууна. Энэ програмыг үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий гаргах бодолтой байна. (Шинэчлэл: Хамтран ажиллах хэн нэгэн хүн гарч ирээгүй тул цааш өөрөө хөгжүүлж хэлний мэргэжилтэн хөлслөн арилжааны програмаар гаргахаар болсон.) Болор толийн гол онцлог нь бүх хэрэглэгчийн тусламжтай цаашид үргэлж шинэчлэгдэж (p2p маягийн зарчмаар) явах ба мөн миний бараг хийж дууссан байгаа онлайн орчуулгын порталтай холбогдон түүгээр хийгдсэн орчуулгуудаар баяжиж сайжраад явах юм. Мөн өөрөө өөрийгөө анализ (synonym-ын анализ гэхиймуу даа) хийгээд автоматаар өөрийгөө сайжруулах функцыг бичиж байгаа болно. Ямар ч гэсэн урт удаан хугацаагаар амьдрах чадвартай систем гарахыг хичээж байна. Архитектурын хувьд цаашид хэдэн ч хэл нэмэгдэх боломжтой. Одоогоор серверийн хувьд альфа хувилбарыг түр байрлуулсан байгаа хаяг: http://dic.openmn.org Эхний хувилбар гарсан. Хаяг: http://www.bolor-toli.com
Хүсвэл та бүхэн туршиж үзнэ бизээ. Нүүр царайг нь хараахан хийгээгүй байгаа. Монгол үгээр хайя гэвэл үгээ шууд монголоор оруулахад хангалттай.


5 Comments

g0mb0 · 2007/06/27 at 01:47

Толийг хальт ашиглаж үзлээ.

Context Switches гэдгийг Хам текст-сэлгэлт гэсэн байх юм. Computer Science-ийн хэллэгээр ашиглагдаж байгаа бол арай өөрөөр орчуулагдаж болох юм.
За энэ мэт IT-ийн чиглэлийн тодорхой стандарт болоогүй олон орчуулга байгаа, удахгүй жигдрэх байлгүй дээ.

badaa · 2007/06/27 at 09:16

За энэ толинд ОпенМН багаас хийсэн чанартай чанаргүй бүх орчуулга орсон байгаа ба зарим нэг вэб толь бичгийн үгс ч орсон. Вэб толь бичгийн үгсийг ямар нэг хак ч юмуу крак ч юм уу хийж аваагүй. Би өөрийн хийсэн вэб үг түүгчээр олж авсан тул ямар нэг хууль эрх зүйг зөрчөөгүй. Цаашдаа буруу үгс гараар болон автоматаар засагдаад явна гэдэгт итгэлтэй байна. Ямар ч гэсэн энэ тэнд хэрэглэгдээд байгаа англи монгол вэб толь бичгүүдээс илүү үгтэй байгаа болов уу. Энэ толийн онцлог нь хурдан шинэчлэгдэх болон ухаалаг бөгөөд удаан амьдрах чадвар байх юм. 😉

SE · 2007/07/06 at 05:44

fedora-iin gnome-iig yaj mongol bolgoh uu, languaged ni defaultaar alga baihiin

Nandia · 2012/02/26 at 13:42

bolor-toli bagshiin hiisen buteel bh nee… odoo bol hamgiin urgun heregleenii toli bichig bolson hehe

ireeeduin programmist · 2013/04/15 at 22:01

sn bna uu. bi mon-oos solongos ruu oguulbereer orchuulah programm hiih gj oroldoj baigaa ymaa, mongol helnii duremiig sudalj baigaa bolovch bs dutmag sanagdaad bh ym. tanid bolor toli iig hiihed nadtai adil asuudal tulgarch bsan bh. bolomjtoi bl negtgesen duremuudee minii email hayg ruu yavuulj ugch tuslaach.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *