За өмнө ОпенОфисын орчуулгад тусламж хүсэж нийтэлсэн бичлэг маань хэргээ хийлээ. Англи, Солонгос, Герман улсад сурдаг болон ажилладаг нилээн хэдэн залуустайгаар шинэ баг бүрдлээ. Өнөөг хүртэл бид зөвхөн Glossary буюу нэр томьёогоо хянан шалгасан бөгөөд олон зуун өөрчлөлт хийлээ. Aspell -ээ ашиглан үг үсгийн алдааг шүүв. Ерөнхийдөө дүрмийн алдаа үлдээгүй байхаа. Удахгүй энэ нэр томьёог албан ёсоор онлайн тавина. Тэр үедээ нийтэд дахин мэдээлнэ. Ингээд энэ хагас бүтэн сайн өдрүүдэд нэр томьёоноосоо бүх орчуулгаа шинэчиллээ. Тэдгээр бүх орчуулга маань ОпенОфисын m163 build байсан бөгөөд тэдгээр бүх орчуулгаа хамгийн сүүлийн хувилбар болох m238 руу нэгтгэлээ.
Багийн гишүүн Баярхүү энэ удаад нэр томьёон дээр хамгийн няхуур сайн шалгалт хийсэн байлаа. Мөн энэ багт нэгдэж, энэ ажлыг идэвхжүүлж өгсөн эрч хүчээр дүүрэн цоглог залууст талархал илэрхийлье! Та бүхний таамаглаж байгаагаар орчуулга маань он гараад удахгүй дуусгах нь дамжиггүй бизээ. Би энэ хугацаанд мөн чадлын хэрээрээ зав гаргаж энэ далайлтаар дуусгахын төлөө ажиллах болно. За амласан ёсоороо одоо хамгийн сүүлийн хувилбарыг SVN/CVS рүүгээ хийе.
Энэ ажилд оролцож буй бүх залуустаа ажлын өндөр амжилт хүсье!


2 Comments

Anonymous · 2007/12/03 at 16:37

Амжилт хүсье.

g84 · 2007/12/11 at 02:48

saihan ym bichideg zaluu bna unshij anzaarch bna aa baharhaltai sanagdalaa
nadad heregtei,.. vgvi ee bvh hvnd, hvn bvrt heregtei ym hiideg zaluu bna shvv
amjilt hvsey ajillaad baigaaraa

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *