5 сарын 7-нд болсон “Монгол орны хөгжилд” чуулганд илтгэл тавих завшааныг тааруулан гэр бүлээрээ очиж амарсан юм. Энэхүү чуулганы талаар өмнөх холбоосоор ороод сонирхож болно.
Эхний өдөр Цэрэнбат ах биднийг тосож гэртээ хүлээн авч хонуулав. Охин маань цэцэрлэгт нь өдөржин тоглож, 2 усан гахайтай наадаж, орой нь Цэрэнбат ахын хүүхдүүдтэй эгч дүүс болов.
Дараагийн өдөр Лондонтой бага зэрэг танилцав. Зүүн гарын дүрэмтэй газар буруу тийш зам харж дайруулчих гээд нэлээн сандрав.
3 дахь өдөр нь чуулган болов. Чуулганы хувьд их сайхан болдог юм байна. Харин арын ажил алба нь их айхавтар зүйл байдаг байна. Цэрэнбат, Базаррагчаа гэх мэт Британи дахь монголчуудын холбооныхон ихэд чармайн, хувиасаа ихээхэн сэтгэл гаргаж амжилттай зохион байгуулав. Бүх зохион байгуулагчид нь талархал илэрхийлье.
Хугацааны хувьд хөлсөлсөн байрнаасаа хамаарч ихэд давчуу болдог юм байна. Мөн бүрэн хэмжээний видео хийдэг байвал тун зүгээр санагдав.
4 дэх өдөр нь зочид буудалдаа хэвтэж байгаад үдээс хойш гарч, чуулганд оролцогч залуу Батэрдэнэ болон тэдний эхнэр хүүхэдтэй танилцан, Лондонгоор нэлээн алхав.
5 дахь өдөр нь Лондонг үзэж автобус аялал хийв. Ихээхэн шахуу байрлалтай, сүрлэг шовх хуучны барилгууд нь сүртэй сайхан юм. Германтай харьцуулахад гудамж, замын хөдөлгөөн замбараагүй, дэд бүтцийн (автобус, метро, төмөр зам, ус зайлуулах суваг …) хувьд сул санагдав.
Мөн нэг хэцүү зүйл нь хоол унд тун тааруу газар юм. Сэндвич нэрт өнөө өлөн цагаанд хавчуулсан загас, өвс ногоогоо л идэцгээх нь их юм.
Оройн нь элчин сайдын яамны ажилтан Мандахцэцэг, Өнөрөө, Цэрэнбат ах, Энх-Эрдэнэ даргатай оройн зоог бариад, Хишигбат ахынд очиж гэр бүлтэй танилцаж хонов.
Дараагийн өдрийн орой гэртээ нисэж ирлээ. Лондон гэж түм түжигнэж, бум бужигнасан үзэхэд илүүдэхгүй, айхтар газар байдаг юм байна. Олон сайхан хүмүүстэй танилцсан, сайхан аялал боллоо.
Цэрэнбат ахад хувийн болон гэр бүлийн зүгээс гүн талархал илэрхийлье.
Юм юмнаас
What is encoding?
Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн Read more…
7 Comments
ulzii · 2011/06/01 at 21:26
Сайн уу. Хөдөөний хүн хот орж ирчээд нэгэндээ хуучилж байгаа юм шиг сайхан тоочиж бичжээ. Хэдийн хувь хүний дурын хэрэг ч гэсэн арай өөр мэдээлэлтэй бичлэг байсан бол уншигч мань мэт шиг хүмүүст хэрэгтэй юм. Ямар сэдвээр илтгэл тавьсан болон бусад хүмүүсийн илтгэлүүд ямархуу янзтай, шинэ сонин санаа зэргүүдийг оруулаад мэдээлвэл гоё л байна.
badaa · 2011/06/04 at 22:21
Зүгээр л баруун этгээдэд зорчсоноо тэмдэглэсэн ухаантай. Чуулганы тухай бол дурдсан холбоосоор ороод уншвал дээр байх. Ойрын үед нухацтай бичлэг хийгээд суух цаг зав үгүй болсон тул хаа нэг ойр зуурын юм тэмдэглэх болов.
Мандах · 2011/06/24 at 05:19
Болор толийг суулгац болгоод гаргаж болдоггүй юм уу Бадаа ахаа 🙂
EKu · 2011/09/02 at 04:15
Hi, Bolor-toli toolbar Mozilla 6.0 deer ajillahgui bn…yamar neg arga bga yu?
Jamts · 2011/11/05 at 04:40
Сайн байна уу? Миний ажлыг байнга хөнгөлж өгдөг юникод конвертерийг онлайнаар хэрэглэж болохоор хийж өгсөнд дандаа баярладаг юм. Бадаа гэж бичээд л шууд орж ажлаа хийхэд урамтай шүү. Таны ажил үйлсэд амжилт, эрүүл энхийг хүсье! Д.Жамц 976-99013026
Gz · 2011/11/10 at 16:36
Монгол хэлний алдаа засагч Галт Үнэгийн сүүлийн хувилбарууд дээр ажиллахаа болчихлоо, засаад өгөөч
muugii · 2012/03/28 at 05:42
ta sedviinhee garchgiig mongolor bichij bval zugeer l yum daa