За ойрд бие чилээрхээд компьютер дээрээ сууж чадсангүй. Ингээд зарим хүмүүсийн асууж сонирхож байдаг нэгэн зүйлийг хөндөн бичихээр шийдлээ. Нээлттэй эх бүхий програм хангамж, ОпенМН холбоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Ямар зорилготой яаж оршин тогтнох юм? гэж хүмүүс асуудаг. Тус бүрд нь би имэйлээр хариулт хэлдэг байв.
Мөн зарим хүмүүс нээлттэй эх бүхий програм хангамжийг үзэн ядаж өөрийнх нь бизнест сөргөөр нөлөөлж байгааг онцолдог. Тэдгээрийн нэгэнд Билл Гейтс ч орно. Тэрээр нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэгч FSF-г компьютерын шинжлэх ухааны хорт хавдар ч гээд хэлээд авсан удаатай. Энэ бол том эндүүрэл. Гэхдээ хүн бүр янз бүрээр хүлээн авах бизээ.
За миний хувьд компьютерын шинжлэх ухааны зөв хөгжил бол нээлттэй эх бүхий програм хангамж гэдэгт итгэдэг. Компьютерын програм хангамжийн хөгжлийг аварч маш том дэвшил авчирсан гэж үздэг. Хамгийн энгийн жишээ гэхэд олон зуун программистууд ихээхэн зүйлд суралцсан биз. Олон зуун санхүүгийн боломжгүй боловч чадварлаг залуус өөрийн хэрэгцээндээ шаардлагатай програмыг зохиогоод бусдад буян үйлдэж үнэ төлбөргүй цацсан байх. Үүнд буруу нь юу байна?
Худалдааны програм хангамжид нээлттэй эх бүхий програм тийм их саад болдог гэж үү? Миний бодлоор үгүй ээ харин ч бүр эсрэгээр. Хэрвээ худалдаж байгаа л юм бол худалдааны програм хангамжууд нээлттэй програм хангамжаас илүү байг л дээ. Тиймээс харин ч түүнд шалгуур болж чанаржуулж байгаа юм биш үү? Мөн нийгэмд үзүүлж байгаа хамгийн том ашиг тус нь хууль бус үйл ажиллагааг олон хувиар багасгаж өгч байна. Жишээ нь манай монголчууд шиг өндөр үнэтэй програм хангамж худалдаж авах боломжгүй хүмүүс яаж хууль ёсоор тэдгээрийг хэрэглэх билээ? Үргэлж кракдаад хууль бус үйлдэл хийгээд сууж байх уу? Тэгвэл нээлттэй програм хангамж нь харин худалдааны програм хангамж эсвэл хууль ёсны нээлттэй эх бүхий үнэгүй програм хангамж хэрэглэнэ үү гэсэн сонголтыг бий болгож өгснөөр таны бизнес хийж буй худалдааны програм хангамжийг эвдэж сүйтгэхээс хамгаалж байгаа бус уу?
Програм хангамж бол зөвхөн бизнес хийх хэрэгсэл бишээ. Хүн төрөлхтөн болон бусад шинжлэх ухаануудыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн мөн. Өөрийн гэсэн тохирсон үнэ өртөгтэй байх хэрэгтэй харин хэтрүүлэн үнэлэх нь түүний хөгжилд харин ч сөрөг нөлөөтэй.
Нээлттэй эх бүхий програм хангамж байгаагүйсэн бол Интернет мөн байхгүй л байх байлаа. Интернет байхгүй байсан бол информатикын шинжлэх ухаан ямархуу байх байсан бол?!…
Бид ОпенМН холбоог байгуулан монголдоо информатикын шинжлэх ухааныг хууль ёсоор нь хөгжүүлэхэд багахан ч болов хувь нэмэр оруулахыг зорьсон билээ. Бид монголд худалдааны програм хангамжийн үйл ажиллагаа явуулж буй газруудад ямар ч саад тотгор болоогүй. Харин хууль бусаар хэрэглэгдэж байгаа микрософт виндовс болон бусад томоохон програм хангамжуудыг нээлттэй эх бүхий хууль ёсны альтернатив боломж болох Линүкс/Юникс системүүд болон тэдгээр дээр ажилладаг мянга мянган програмыг сурталчилан дэлгэрүүлэхийг зорьсон билээ. Үүний тулд монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой болгож хөгжүүлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм хэмээн үзэж өнөөг хүртэл энэ үйлсийн төлөө зүтгэж байна. “Програм хангамжийг хууль ёсоор нь худалдан авах эсвэл үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий програм хангамжийг хэрэглэх” гэсэн хоёр сонголт оршин тогтнож байж информатикийн шинжлэх ухаан зүй зохистой эрүүлээр хөгжих болов уу хэмээн бодож байна.
Компьютерын ухаан
Raw data recovery
Өнгөрсөн долоо хоногт gparted-р 100GB хэмжээтэй EXT3 партишныг NTFS рүү хөрвүүлээд хэмжээг нь нэмэх тушаал өгч орхитол баларсан юм болов. ~80GB өгөгдөл нь хэрэгтэй өгөгдөл байсан юм. Гэвч зураг, видео нь ч дүүрч. Гол нь Read more…
7 Comments
SE · 2008/01/21 at 15:46
sanal neg bna aa, fedora8 -iig huviin heregtseend ashigladag ch gesen ajiliin shaardlagaar win haayaa ashiglaad l bna, manaih zaaval crackdaj huuli bus um hiij baihaar unegui bgaa umiig alban yosoor ni ashiglamaar um daa
Алмас · 2008/01/21 at 16:11
Нэгэнт Монгол хэл дээр гаргаад хүмүүст хэрэглүүлээд эхэлвэл удахгүй дэлгэрнэ. Ер нь энгийн хэрэглээнд линукс бол хангалттай санагдсан. Миний хувьд бас энэ талаар маш их буруу боддог байсан. Харин одоо бол өөр болсон. Энд бас таны нөлөө их байсан байх. цаашдаа чадах чинээгээрээ дэмжих болно. Одоогоор веб сайтаа блог хэлбэрт шилжүүлчихсэн байгаа. Удахгүй нээж ажиллуулах болно.
Програм хангамжийг Монголчлох нь монголчуудад компьютерийг улам ойртуулах нь тодорхой. Нэгэнт Монголоороо хэрэглээд эхэлвэл дорхноо л дэлгэрчихнэ дээ тээ. За ер нь орчуулгад боломжоороо оролцох болноо 😀
зочин · 2008/01/25 at 20:55
Билл Гейтэс бол новш. Бидний хамгын их хэрэгэлдэг програмнуудын ихэнх хэсэгнүүдэн тэр тусамаа ОС нэг хүнийх буюу шууд утагаараа микрософт компанид хамааргдаж байдагт шууд дургүй хүрч байна. Тиим учираас та худалдаж авахаасаа өмнө болвол хусахыг бодох хэрэгтэй. Гэхдээ та кракдсан,нууцлалыг эвдэсэн,номернуудан тавигдсан програмнуудыг тавихдаа болгомжтой үзэх хэрэгтэй гол нь өөрийн ОС ийг гэмтээхээс болгоомжил та ямарч тохиолдолд өөрийн ОС ний хуулбарыг CD дээр хувилаж авах хэрэгтэй. Зарим тохиолдолд таны ОС эргэж ачалалхгүй болон эргэж нийлэхгүйгээр эвдэсэн тохиолдолд энэ CD танд хэрэг болон.
Гэхдээ хулгайн програмнуудыг тавин гэдэг аз мэдсэн хэрэг гэдэгийг бодож үзэх хэрэгтэй.Дараа нь ямарч үр дүн гарахыг хэн ч мэдэхгүй болон хэн ч хариуцлага хүлээхгүй гэдэгийг сайн бодох хэрэгтэй.Forum дотор тавигдасан зүйлүүдийг анхааралтай уншиж бай хэл заавал хэрэг болох учир үнэгүй хэл заадаг сайтуудаар зочил жишээн http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/
хэрэгтэй зүйлүүд байвал асуугаарай
Алмас · 2008/01/26 at 03:59
Охинтой болсонд баяр хүргэе!
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч юм даа 😀
tseku · 2008/02/02 at 17:33
sain bn u?bi chinii sanaliig demjij bn opensourse of buh l program uildliin systemuud yaduu mani metdee mash ih hereg, medlegt tus bolj bdag sh de.harin bi sayhnaas l linuxiin uildliin system deer ajillaj uzej bn.amargvi l bn.windows deer bnga ajilsar bgaad surchihsan yum u?windowsoo ustgaj chadahgvi dawhar hereglej bga.odoogiin baidlaar nadad hyalbarhan buguud oilgomjtoigoor suselinux deer command lineer bichij surah mash heregtei bn l da.nadad bolomjtoi bol tuslah material ch yum u bngiin online bdag hunii hayagiig ugch tus bolooch ….
badaa · 2008/02/04 at 00:54
http://openmn.org хаягаар ороод тохирсон хэлэлцүүлэгт нь асуудлуудаа бичээд явбал хамгийн оновчтой байх болов уу гэж зөвлөх байна.
sunny · 2012/02/13 at 13:29
sain baitsgaanuu ta bvhen nadaa wrodpress ‘ programiin tuhai medeelel olj ogch tehvv