За өнөөдөр болор толио шинэчиллээ. Гэхдээ туршилтын хувилбар хэвээр. Шалгагдаж байсан 5 000 орчим англи үг 20000 монгол үгийн тайлбартайгаар нэмэгдэж Болор толийн Англи толгой үг 84 815 -д Монгол толгой үг 154 342 -д хүрлээ. Нийт үгс 327 944 -д хүрлээ. Энэ нь англи+монгол гэсэн үгсийн тоо биш бөгөөд 84 815 англи үг салаа утгынхаа хамт 327 944 болсон гэсэн үг юм.
Жишээ үгс болон өгүүлбэрүүд хараахан нэмэгдээгүй бөгөөд ОпенМН багийн орчуулгын ажлын хүрээнд хийгдсэн үгсээс 20 000 нь хараахан ороогүй шалгагдаж байна. Бичиглэлийн алдааг шалгаж дуустал нилээд цаг орох бололтой.
Мөн анагаахын нэр томьёог монголчлох нь тун хүндрэлтэй байгаа тул нилээн дутуу хангалт муутай байсаар байна. Ихэнх нь орос транлитарцаар хэрэглэгддэг юм байна. Тэдгээрийг уг нь шууд англиас нь транскрифтлэвэл дээр санагдаад эргэлзсээр байна. Та бүхэн санал бодлоо хуваалцаарай.
Өмнө мэдээлж байсан даалгаваруудаас хийгдсэнүүдийг дарчихлаа.

  • Хэрэглэгчийн оруулсан үг зөв эсэхийг шалгаад буруу үг бол төстэй үгсийг санал болгох боломж нэмэх
  • Жишээ бичвэрүүдийг шалган нягтлаад нэмэх
  • Хэрэглэгчдэд үг/утга нэмэх, засах болон байхгүй үгсийг хэлэлцэх зэрэг боломжуудыг хангах.
  • Хуучин байсан орчуулсан үгсийг хянаж оруулна. Бүрэн бус
  • Герман<->Монгол чиглэлийг оруулна. Үгсийн сангийн хувьд Англи<->Монгол той тэнцүү хэмжээнд очих болов уу
  • Орос<->Монгол чиглэлийг оруулна. Үгсийн сангийн хувьд Англи<->Монгол той тэнцүү хэмжээнд очих болов уу
  • Веб хувилбарын анхны жинхэнэ хувилбарыг бэлэн болгох
  • P2P зарчмаар ажиллах клиент програм бичих.

Гэхдээ дээрх зүйлсээс гадна хэрэв хэрэглэгч хайсан боловч олдоогүй үгсийг хадгалаж авч байгаа. Одоохондоо би завандаа хааяа орчуулж оруулж байгаа ба яваандаа хэрэглэгч бүрийн хувьд санал оруулах боломж нэмнэ.
Мөн хайлтын хурд 2 дахин нэмэгдсэн болно. Цааш өгөгдлийн бааз нилээд хурдтай өсөхөөс гадна хэрэглэгч ихсэхийг тооцоод техникийн шилдэг шийдэлд жаахан толгойгоо гашилгаж явна.


6 Comments

zochin · 2008/02/13 at 04:36

Chinii ajild amjilt husie. Heregtei saihan yum hiij bgaad chini. Nileed sain toli bolson bna

geek · 2008/02/13 at 14:59

Uneheer heregtei ium hiij baigaam bna
Tand amjilt huseye
Tegeed bas neg zuil asuuhad Enuugeer byatchan widget hiih bolomjtoi iu
Huuchin asuult.net-iin hiij baisantai tustei

Anonymous · 2008/02/16 at 07:51

http://blogmn.net/dusal/2008/2/11811/
энийг бас нэг хийх боломж байгаа болов уу,

badaa · 2008/02/16 at 10:40

Iim program bi pascal deer 8-9 jiiin umnu bichij baisan. Hutluj yawna gedeg ni l hetsuu baih shig baidgiin. Huwiin nuutslalyn asuudaltai holbootoi tul online programm hiigeed ch hereggui l bolow uu. Harin Opensource programm bicheed tawichihwal zugeer baih. Bi ter huuchin programmaa olwol java ruu hurwuuleed opensource bolgood tawichihdag ch yum biluu.
Germand harin STAMMBUCH geed urgiin dewteriig ihenh hun mash sain hutuldug yum baina lee. Manaihan ch hairan zuilsee suiruuleed alga hiitsgeegeed l baih ulsuud yum daa.

gast · 2008/02/19 at 07:59

java deer hiij bolno, harin databasej-iig ni yamariig songovol hamgiin iluu baih bol?

badaa · 2008/02/27 at 13:39

Stand alone baih heregtei. Jijgewter programmuudad hsqldb hurdan tul dawgui songolt baij boloh yum.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *