Болор толийн нийт үг (утга) 350115 -д хүрсэнээс англи чиглэлийн үг 99738 монгол чиглэлийн үг 164084 болжээ. Хийгдсэн цагаас өнөөг хүртэл (~45 хоног) 12001 үгийн хайлт хийгджээ. Мөн өнөөдрийн хувьд 12 цагийн дотор 550 үг хайгдсан байна. Одоо л овоо хүмүүст хүрч байгаа юм боловуу. Одоогоор хайлтад олдоогүй бөгөөд зөв англи үгийн тоо 130 орчим байна. Зав гарахгүй байгаа тул орчуулж амжихгүй цугларсаар байгаа нь энэ.
Мөн дүрмийн алдааг нь шалгаагүй 1000 гариу геологийн чиглэлийн үгс ба 16000 орчим мэдээллийн технологийн үгс хүлээгдэж байна. Мөн опенофисын нэр томьёоны толиосоо найдвартай гэсэн үгсээ бас түүж нэмэх бодол бий. 🙂
Categories: Монгол хэл
1 Comment
Hawk · 2008/06/04 at 08:15
Сайн байна уу. Би болор толийг их хэрэглэдэг л дээ. Надад маш их таалагдааг. Би дипломын ажлын хүрээнд вэб дээр суурилсан толь бичиг хийж байгаа юм. Таниас хайлтын оролтын утгыг монгол эсвэл английн альнаар нь оруулж байгааг хэрхэн таньж байгаа талаар асуух гэсэн юм. Та алгоримтийг нь хэлж өгч туслана уу. Боломжтой бол кодийг нь илгээвэл илүү ойлгох байх гэж бодож байна.