Мобиком саяхан л 1 сая гаруй хэрэглэгчтэй боллоо гэж рекламдаад байсан. Гэтэл мобиком 1 сая хэрэглэгч рүүгээ баахан мессеж спам явуулж, хууль бус маркетинг хийсээр байна. МобиМедиаг нь хааснаас хойш болсон болоогүй зар ирсээр л байлаа. Түүний дараа 522 руу off гэсэн мессеж илгээж зарыг нь хааж авч амарсан боловч сүүлийн үед “бэлэгтэй картаа аваарай… мобиком”, “Дуудлага хадгалах үйлчилгээ хямдарлаа… мобиком” гэх мэт мессежүүд ирсээр л. Үүнийг 2222 руу залгаж хэлэхээр таны хүсэлтийг тэмдэглэж авлаа баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нэг охин л хариулах юм. Бусад үүрэн телефон операторууд ч мөн төстэй л байх. Хэрэглэж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Үүнийг ард түмэн ч тэр, зохицуулдаг газар нь ч тэр зохицуулаасай. Тэр хэдэн операторуудад нь л лав өөрсдөө болих ухамсар байхгүй юм шиг байна.
Юм юмнаас
What is encoding?
Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн Read more…
2 Comments
Уншигч · 2013/02/15 at 23:23
Сайн байна уу?
Олон нийтэд хандаж бичсэн болохоор тань санал бодлоо хэлдэг юм уу гэж бодлоо.
Мобикомын байн байн сурталчилгаа явуулдаг нь үнэхээр төвөгтэй байдаг нь үнэн. Гэхдээ таныг би арай эрх мэдэл бүхий хүнтэй холбогдоосой гэж хүсч байна, ядаж хэрэглэгчийн гомдол хүлээж авдаг хэлтсийн дарга ч юм уу.
Тэрнээс биш операторууд гэдэг чинь зөвхөн хүлээн авагч шүү дээ, тэдэнд ямар нэг арга хэмжээ авах эрх байхгүй. Зөвхөн санал хүсэлт хүлээн аваад тэмдэглэж дамжуулж л чадна. Тэгэхээр энэнд ухамсрын талаар ярих шаардлага байхгүй гэж бодож байна.
reader · 2013/06/05 at 05:06
энэ дээр операторууд гэж байгууллагыг нь хэлсэн байх