За өнөөдөр Опенофисын монгол орчуулга дууслаа. Гэхдээ энэ зөвхөн хэрэглэгчийн интерфейсийн хэсэг бөгөөд цаашид тусламжийг орчуулах ажил үлдэж байна. Мөн 3.0 хувилбарын орчуулгыг энэ хувилбар дээрээ суурилаад хийгээд явна. Орчуулгын хувьд сайнтай муутай болсон ба одоо “шалгалтын үе шат” эхлэж байгаа тул энэ үед ямар ч гэсэн шүүмжлэлт алдаанууд бүрэн засагдана гэдэгт итгэлтэй байна. Зөв бичгийн дүрмийн алдааг автоматаар монгол аспеллээрээ шалгасан бөгөөд үүнийг мөн бүтээгдэхүүндээ холбох ажлыг хийж эхэлж байна.
Энэ орчуулгад гар бие, сэтгэл оролцсон багийн бүх гишүүддээ талархал илэрхийлье!
За би мөн Болор толийг зав чөлөөндөө шинэчилэв. Гарч ирж байгаа үр дүнг нийлээн гайгүй ялгаж эрэмблэж харуулдаг болгов. Мөн дурын хэрэглэгчид хайгаад олдоогүй үгэнд утга оруулах боломжтой болгов. Мөн Англи<->Монгол (цаашид олон хэлийн болгох санаа байгаа) нийт үг жишээний хамтаар 379 750 хүрэв.
7 Comments
badral · 2008/06/08 at 13:46
Xerev orchuulagdaad duusval unegui taraax uu? Xaanaas olj avch bolox ve?
гоби · 2008/06/08 at 15:18
great job. congratulations.
Anarbold · 2008/06/09 at 04:10
угаасаа опеноффис нь SUN аас хөгжүүлэгддэг үнэгүй эд. mn.opeoffice.org руу ороод үзэл ойлгох байхаа.
Bayarx · 2008/06/10 at 16:21
http://dic.openmn.org
Almas · 2008/06/12 at 07:34
Бүх OpenMN орчуулагчдад болоод Бадрал таньд ажил, амьдрал, бүх зүйлд чинь амжилттай, аз хийморьтой байхыг хүсч гэр бүлд чинь эрүүл энх сайн сайхныг хүсье! Үнэхээр олон хүнд хэрэгтэй ийм сайхан ажил хийж байгаад та бүхэнд маш их талархаж байна.
IT · 2008/06/14 at 09:16
ehhehe, IT humuuus yum uu Translatoruud yum uu yer oilgosongui
xvv · 2008/06/14 at 13:29
Аль алийг нь хийдэг универсаль юмаа гэж 🙂