Дөнгөж сая аспеллд зориулсан монгол хэлний дүрмийн шалгалтын програмыг бичиж дуусгав. Энэхүү хувилбарт нөхцөл дагаварын хүснэгтийн хамгийн энгийн хэлбэрийг гаргасан ба цаг хугацаа, зав зайны боломжоос шалтгаалан цааш сайжруулан явъя хэмээн саналаа. Сүүлийн 14 хоногт ажлын зав зайгаар хийж байгаад өчигдөр өнөөдөр 2 улайран ажил дээрээ хийн сууж байж дуусгав.
Аспелл нь линүкс/юникс өгөгдмөл дүрмийн алдаа шалгагч бөгөөд бараг бүх програмд хэрэглэгдэнэ. Үүнээс гадна Опенофис, мозила, түндэрбөрд зэрэг програмуудад хэрэглэгддэг Hunspell-д зориулсан толийг яг одоо хийж эхлээд байна. Анхны монгол Опенофист хамтатган оруулна гэж амласандаа хүрэх гэсээр санасандаа хүрсэнээр хийж чадаагүй ч суурийг тавилаа. Цаашид сайжруулаад төгөлдөржүүлээд явж болох байх.
Татаж авах хаяг: http://www.openmn.org/index.php?nav=4&pageId=6&op=get_file&item=1
Энэхүү хувилбарыг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс шалгаад алдаа мадаг байвал илрүүлж, илгээж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
За цаашдын ажилдаа оръё. Өнөө маргаашдаа багтаан энэ программаа опенофистойгоо холбон хөрвүүлэх ажлаа дуусгана.

Categories: Aspell

10 Comments

badral · 2008/07/30 at 03:28

Angli xelnii oguulberuudiig mongol xel ruu xorvuuldeg soft esvel tiim website iig xaanaas olox bol? Iim torliin soft xiigdsen bdag ym bolov uu?

badaa · 2008/07/30 at 08:27

Tiim yum baigaa l baih. Sain medehgui baina. Gehdee tiim zuil bailaa gehed mash muu ajilladag baij taarna gej l helmeer baina. Uchir ni uuniig hiij baihad mongol helnii morphology analyse, sentence analyse mash muu sudlagdsan sanagdsan. Bas durmiin mash olon shiidegdeegui asuudluud baisaar l baina daa.

anarbold · 2008/07/30 at 13:27

Deer haanaas bilee harj baisan asp.net deer hiitsen neg yum baisan.Orchuulah geed huleegeed suuldee timed out bolj baisan.ip hayagaaraa baisan.B yamar D bilee neg tiim yum baisan

tehu · 2008/07/31 at 04:58

Татаж авсан программаа яаж задлах вэ? Бадралаа. Туслаач

anarbold · 2008/07/31 at 07:49

Linux turliin system deer bol shuud zadarnadaa.Harin windows iin huvid zadlahad minii huvid alzip gej neg program hereglediin

saikhnaa · 2008/08/08 at 19:52

hi ene tataj avsan programiig sain oilgsongui dotor ni install alga bna yaj ashjiglah yum be suulgahgui yum uu bi winraraar zadalsan yum hariu bicheerei please

Almas · 2008/11/08 at 11:39

Өө маш их баярлалаа. Яаж суулгадаг юм бол? Веб дээрээ суулгаж хэрэглэх гэсэн юм. aspell.php гээд файл байна л даа. Эндээс татсан соорсыг харин яаж үүнтэйгээ холбох вэ? Хувийн сервертэй бол шууд линукс дээрээ задлаад make install гээд хийчих юм байна гэж ойлголоо зөв үү? Shared hosting хэрэглэдэг юм л даа. Энэ тохиолдолд веб сайтдаа суулгаж хэрэглэж болох болов уу?

Алмас · 2008/12/17 at 05:02

Энэ зөвхөн соорс код нь байхаа. Тэгэхээр compile хийж байж ажиллуулах байх. Линукс дээрээ уг нь суулгасан тэгээд яаж ажиллуулахаа бас л сайн учрыг нь олохгүй л байна.

badaa · 2008/12/17 at 10:43

Татсан файлаа задлаад README-г уншина уу! 😉

ilmaren · 2010/03/05 at 08:14

Huuh eniig ajiluulj uzeh yumsan. Ubuntu deer suulgah bhdaa te. Bi bas zuv bichigiin program hiij bgaa. Daanch asuudal ihtei yumaa. 100% naidvartai ajillana gj bhgu yum shig bgan te? Tanii program yamar zarchimaar ajildag ve? Bolomjtoi bol tailbarlaach hu

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *