Гүнчээгийн тавьсан асуулт: “Oiriin uyed Data warehousing, business intelligence gesen oilgoltiin talaar ih yarih boljee. Ene talaar uuriin bodloo huvaaltsaj boloh bolov uu?”
Бололгүй яахав. Гэхдээ би эдийн засгийн информатикч биш тул буруу ойлгодог байж ч магадгүй шүү. Эдгээр ойголтууд нь бүгд өмнөх зууны буюу Data warehousing гэдэг нь 1980-д оноос, Business intelligent гэдэг нь 1990-д оноос дэлгэрсэн ойлголтууд.
Business Intelligent-г BI гэж товчилдог бөгөөд тайлангийн (reporting) автоматжуулалтыг хэлээд байх шиг байгаа юм. Гэхдээ голчлон ERP гэх мэт олон тайлан гаргадаг томоохон системүүд дээр яригддаг. Энэ утгаараа SAP-с анх гаргасан ухагдахуун байж тун болзошгүй. ERP нь байгууллагыг автоматжуулж байгаа бол Business Intelligent нь ERP-с гаргасан тайлангуудыг ашиглан байгуулагын өнөөгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгч ирээдүйн шийдвэрт эерэгээр нөлөөлөх зорилго бүхий систем. Энэ нь яагаад ERP-с тусдаа яригддаг вэ гэхээр ERP нь маш олон өөр өөр төрлийн өгөгдлүүдтэй ажилладаг тул янз бүрийн бүтэцтэй, байнга өөрчлөгдөж байхын дээр гаднаас янз бүрийн өгөгдөл оруулж харьцуулалт хийх боломж хомс юм. Тиймээс бүх тайлангуудыг анализ хийхэд дөхөмтэйгээр ерөнхийлөл (generalization) хийж тусад нь сан үүсгэж хадгалж байгаад хэдэн талаас нь задлан шинжилж гарна. Үүний тулд энэ тусад нь үүсгэсэн өгөгдлийн санг нь харин Data warehouse гэдэг.


1 Comment

gunchee · 2013/06/20 at 03:46

Mash ih bayarlalaa bagshaa. Ajliin amjilt husye

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *