Өнөөдөр IMCI админ Гидо миний монгол ОпенОффисын Виндовс хувилбарыг хөрвүүлж, тестлэдэг байсан компьютерыг форматлаж Виндовс 7 үйлдлийн систем суулгалаа. Шалтгаан нь 2014 оны 4 сарын 8-нд Майкрософтоос албан ёсоор хамгаалалтын шинэчлэл (extended support) хийхгүй зогсоож байгаа юм байна. Миний хувьд 2005 оноос хойш ямар нэг асуудалгүй ажиллаж байсан систем тул тийм ч дуртай байсангүй. Гэтэл хэлж байна. Энэ компьютерын үйлдлийн систем манай байгууллагад байгаа сүүлийн ХП. Удахгүй он гараад зүүн европоос халдлагууд идэвхжинэ 4 сараас эхлэн найдвартай байдал гэж ярих ч аргагүй болно. Ганцхан эрсдэлтэй системээс болж манай бүхий л систем эрсдэлд орох болно, тиймээс энэ бол зайлшгүй авах арга хэмжээ гэлээ. Мөн үүнд би толгой өвдөж цааш явж чадахгүй, дэлхийн хамгийн олон халдлагад өртсөн, хамгийн найдваргүй системээр тодорсон системээс салмаар байна. Майкрософт ч бас 13 жил их хөрөнгө хаяж л гүрийлээ гэдэг юм байна. Тиймээс би таг дуугүй болж дараа виртуал машин дээр ажиллуулж юуны магад гээд имеж бэлдэж авав.
Ингээд нэг дурсамж сэргэв. Анх 2002 онд ХП суулгаад их муу систем байна гэж голж байж билээ. Энэ блогт даан ч тэр үеийн бичлэг байхгүй байх даа. Асуултын форумд байж мэдэх байх. 🙂 Гэтэл ингэтлээ дассан ч байх гэж? Үгүй ээ, энэ бол ажлын шаардлага байсан. Харин ч тэгж голсон учраас би Линүксийн үнэн ч фен болж байсан байх юм.
Тиймээс ХП-д баярлалаа, бас баяртай Виндовс XP. Баяртай!
Та бас магад дассан байх? Ер нь одооноос түүнд баяртай гэх нь өлзийтэй болох нь байна шүү. Учир нь удахгүй энэ систем хакеруудын диваажин болно.


2 Comments

Баярхүү · 2014/01/07 at 14:16

Видовс 7 сууж байхыг бодвол сүүлийн үеийн компьютер байж дээ

badaa · 2014/01/07 at 15:15

duo core. requirement-н хувьд XP 7 хоёр сүртэй зөрүүгүй л байхаа даа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *