Зарим заримдаа заримдгуудад зориулж блогтоо заавал нэг заримдаг нийтлэл сараачих болчхоод байх юм даа. Яагаад заавал гэж? Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг байхаа? Наадмаар юун 5 өдөр амрах вэ? УИХ-нхаан, засгийн газрынхаан дэндэж байгаа юм биш үү? Өөр хэлэлцчихмээр, өргөн барьчихмаар хууль олдохгүй байна гэж үү? Та нар өөрсдөдөө зориулж хууль гаргадаг юм уу монгол улсын иргэдэд зориулж хууль гаргадаг юм уу? Толгойгоороо хөл хий гэж ард түмэн та бүхнийг сонгоогүй л байх. Тэгээд тэр аргументыг нь хараад байгаарай. Хагас бүтэн сайн өдөр таарчихсан юм гэнэ. Тархи нь тахианых шиг болчихсон байдаг юм байх даа.
Амралтын өдрөөр сонгуулиа явуулдаг байхад заавал ажлын өдөр хийж, тэр өдрийг амралтын өдөр болгож ажил алдуулна. Төрийн албаныханд цалгардаад байх юм байдаггүй юм байж. (ёж) Хувийн хэвшлийнхэнд бол маш хорлонтой хэрэг болж байгаа юм.
Мөн ам нээхээр уушги нээ гэдэг. Зуны цагийг урагшлуулахаа больж бас нэг солиорцгоосон. Хүний био цагийг барьж эрүүл мэндийг хамгаалж байгаа юм гэсэн. Хүний био цагийг барих тухай ярих юм бол нар эрт мандахад хүн битгий хэл амьтан ч эрт босдог байх шүү. Ялангуяа монголчууд бол зун ургах нарнаар хэдийнээ босчихсон байдаг. Би ч мөн өглөө 4 цагаас нүдээ нухалж, айраг залгилаад адуунд морддог байж, одоо ч хөдөө тийм л байгаа гэж найднам. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гээд байгаа бол тэр өмхий утаагаа байхгүй болгоод хэдэн эмнэлэг нэмээд барьдаг болоосой. Цаг шилжүүлдэггүй улсуудыг аваад үзвэл нэг бол хамгийн хөгжилгүй үгүй бол хөгшчүүлээр дүүрсэн орнууд л байгаа.
Энэ мэтээр ажлын цагийг санаатайгаар алж, эдийн засгийг доройтуулж байгаа бодлого цаанаасаа их үндэстний явуулга байгаад байна уу эргүү малуудын солиорол болоод байна уу? Эсвэл Монголын эдийн засаг тултлаа хөгжөөд иргэд нь юу ч хийхгүй гэдсээ илээд хэвтэж байхад сайхан амьдрах хэмжээнд хүрчихсэн юм уу?
Энэ солиорлыг зогсоох эрүүл ухаантай төрийн түшээ байхгүй юм гэж үү?
Юм юмнаас
What is encoding?
Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн Read more…
1 Comment
Od · 2014/07/14 at 10:08
Taniig suuliin ued ajiglaad bxad ikh tsuhalduu bolj bx shig bna. Yum bolgond tsuhaldaad bval sain zuil boloxguishuu.