TinyMCE – Монголд энэ визуал засварлагчийг олон л сайт ашигладаг даа. Тиймээс хэн нэг нь орчуулаад тавьчих болов уу гэж жил хүлээгээд тэссэнгүй. Хэд хоногийн өмнө сүүлийн шинэ хувилбарыг нь орчуулаад дуусгасан дариудаа илгээчихлээ. Хуучин хувилбаруудыг нь би орчуулсан боловч явуулж амжихгүй байсан юм.
Энэхүү засварлагчийг Болор АУС хэрэглэдэг. Та бүхэнд ч бас хэрэгтэй бол хэрэглэнэ бизээ. (Татаж авах) Алдаа оноо байвал мэдэгдээрэй.


12 Comments

Би · 2008/11/07 at 04:49

Ямар онгироо юм бэ?

badaa · 2008/11/07 at 10:47

#1 tanyg oilgosongui. Bi ongirloo ongirloo gehed iim uchuuhen (tany dotor shig uchuuhen ch yumuu) zuileer ongirood baihdaa ch yaahaw.

Almas · 2008/11/08 at 11:59

Би FCKEditor ашиглаад байгаа л даа. Урьд нь хүн орчуулчихсан байсан болохоор. TinyMCE-ээс бас функцууд нь арай илүү санагдсан. Бага зэрэг нүсэр байж магадгүй. Гэхдээ их сайн юм шиг санагдсан. FCKEditor хэрэглэж үзсэн үү? Энэ 2-ын талаар саналаа хуваалцаач.
Бас дараагийн удаад иймэрхүү жижиг сажиг зүйлийг өөр хүн амьтнаар хийлгэчихэж байгаач. Над шиг сонирхогч бөгөөд яг өөрснөө програмын түвшнийх нь юмыг хийж чадахгүй хүмүүс байж л байгаа даа. Жишээ нь наадах шиг чинь жижигхэн орчуулгыг бол би ч хийчих л байсан юм байна. Гэхдээ хэрэглэдэггүй болохоор хийж байсангүй. Бас орчуулсан юмаа мэйлдэж мэддэггүй… Үүнээс хойш нээрээ мэйлдчихэж баймаар юм байна.

#1-т Чадаж байвал онгирох л хэрэгтэй шүү дээ. Ямар ч байсан та бид 2-оос илүү хийсэн юмтай хүн байх шүү 😀 Тэгээд ч уг нь бол ийм жижиг зүйл орчуулах энэ тэр гэсэн ажилд цагийг нь үрүүлмээргүй л байна. 🙂 Блогийг нь бүрэн уншаад үз дээ…

Баярхүү · 2008/11/09 at 07:13

Хүн хийсэн юмаараа онгирсон ч яахав дээ…

Баярхүү · 2008/11/09 at 07:31

Дажгүй л орчуулга байна…
Гэхдээ Монгол хэл техникийн хэл биш болохоор иймэрхүү орчуулга харахаар сонин харагдаад байх юмаа…
Жишээ нь Unordered list гэхийг Эрэмбэлэгдээгүй жагсаалт, Ordered list гэдгийг Эрэмбэлэгдсэн жагсаалт гэж орчуулсан байна. Энэнд буруу юм харагдахгүй байна л даа, гэхдээ Дугаарлагдсан жагсаалт гэвэл зүгээр ч юм шиг ээ…
Өөр бас нэг юм гэвэл Outdent desc гэхийг одоо яалтай ч билээ дээ… Догол устгах гэж орчуулсан байна, догол гэдэг нь тэмдэг нэр болохоор тэмдэг нэр устгах нь ч хаашаа юм??? Догол мөр устгах гэх юм уу?
Энэ мэт сонин сонин юмнууд их байх юмаа, уг нь яг гоёо орчуулчихбал их хэрэгтэй, тийм ээ?
Даанч яаж гэдэг нь их сонин байна.
Өөр бас нэг асуудал гэвэл крилл, латин үсгийн хөрвүүлэлт байна. Ядаргаатай юмаа, би бараг жил гаран бодож байна.
Гадаадад суугаа Монголчууд криллээр бичих хүсэл байвч боломж байхгүй. (хүн болгон language settings хийж чадахгүй)
Үүнийг л нэг тийш нь шийдчих юмсан.
Content Editor-ийн хувьд би NicEdit-ийг ашигладаг. TinyMCE, FCKeditor 2 хэт нүсэр юм шиг санагдаад байдаг болохоор ашигладаггүй. Гэхдээ NicEdit-д асуудал бас бий… Чадах чинээгээрээ өөрчилөөд л одоохондоо болж л байна. Гэхдээ цаашдаа Монголчууд дундаа нэг Editor-той болчих юмсан… Монгол бичиг энэ тэрээ оруулж байгаад… хэ хэ,
Ажилд чинь амжилт хүсье, 😉

Almas · 2008/11/09 at 19:48

Өө хайвал юм бүрээс л өө гарч ирнэ л дээ. Гэхдээ таны хэлдэг зөвөө. Нэгнийхээ алдааг хэлж засуулж байна гэдэг хамгийн сайхан 😀 Ер нь иймэрхүү орчуулгууд маш их байгаа л даа. Яг олон үгтэй ийм зүйл орчуулаад суухаар хичнээн хичээгээд зарим нь иймэрхүү алдаатай л болсон байдаг юм. Хамгийн гол нь дараа нь хэн нэгэн ингээд алдааг нь олж хараад хэлж өгвөл засагдана 😀 Тэгэхгүй бол тэр хэвээрээ л үлдэнэ л дээ…

FCKEditor нүсэр талдаа л даа. Боломж ихтэй, хөгжүүлэгч олонтой болохоор бэлэн юм хэрэглэдэг над шиг хүмүүст илүү амар байдаг л даа… http://blogmn.net саитад бүртгүүлээд бичлэг оруулах хэсгийг нь нэг сонирхоорой. Монгол хөрвүүлэлттэй нэмэлтүүд хийсэн байгаа. Бас засах алдаа оноотой юм байвал хэлж өгөөрэй.

Тэр гарны хувьд бол одоохондооо http://krilleer.blogspot.com гээд байдаг шүү дээ.
Тэрийг FCKEditor-тоо хийчих юмсан гээд л бодоод байгаа юм… Даанч чадахгүй байна.
Уг нь нэг юм хийчихсэн байгаа л даа. Даанч шууд дараад бичдэггүй заавал шинэ цонхонд бичээд байгаа юм л даа… 🙁 Тэрийг нь янзлах мэдлэг хүрэхгүй байгаа юмаа.

Almas · 2008/11/09 at 19:56

Аа тийм Монгол бичгийг оруулчихвал үнэхээр лайтай болно доо 🙂

badaa · 2008/11/11 at 02:33

Баярхүүгийн шүүмжүүдийн дагуу бүгдийг засав.

Xocoo · 2008/11/15 at 10:02

Баярлалаа Бадаа даа, монголын мэдээллийн технологийн хөгжилд их зүйл хийж байгаад нь 😉

Ганбаатар · 2010/05/07 at 05:57

CKeditor монгол хэл дээр байгаа.
Support хийгдсэн байна лээ.

Галаа · 2012/06/15 at 17:22

TinyMCE засварлагчийн талаар монгол мэдээлэл юу байна гэж сонирхож яваад үүнийг олж уншлаа.

FCKEditor TinyMCE аль алийг ашиглаж байсан. Одоогийн байдлаар TniyMCE-ийг хэрэглэж байна. Зураг оруулахыг нь Elfinder-тай холбох замаар их аятайхан шийдэж болдог юм билээ. Харин зургийн линкийг нь regex ашиглаж тухайн сайтын форум дээр байснаас ч хялбархан аргалсан зэргээсээ блог дээрээ ойрын хугацаанд (мартчихаасаа өмнө гэх үү дээ) бичиж оруулна аа.

Мөн хамгийн эхний сэтгэгдэлд эсрэг байр суурьтай байгаагаа тэмдэглэе. Би ч бас өөрийн багахан мэдлэг туршлагаасаа бас хийсэн бүтээсэн өчүүхэн зүйлсээсээ вебээрээ дамжуулан түгээдэг. Тэгэхээр намайг ч бас онгироо гэж байгаа юм шиг тун эвгүй санагдлаа.

Munkhuu · 2013/04/19 at 05:31

Татаж авах гэсэн болохгүй байна. Линк ээ янзлээд өгөөч татаж авмаар байна. Эсвэл миний майл хаягаар явуулчихвал маш их талархах болно. Танд баярлалаа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *