За би өнөөдөр зарим хүмүүс 1 сард цагаан сараа тэмдэглэлээ 25-нд шинэлэх ёстой шүү дээ гэх мэт маргаан дуулаад гэнэт блог архиваа сөхөж үзэв. Энэ тухай ноднин бичиж байхдаа 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэхээр байна гэж тогтоож байсан билээ. Гэтэл энэ жил илүү сартай жил гээд 2 сард тэмдэглэнэ гэж зурхайч Л. Тэрбиш гуай алдсан юм гэнэ. Та бүхэн тэр өдөр нь тэмдэглэнэ бизээ. (Арай тэр зарим хүмүүс миний ноднингийн бичсэнээр шинэлээгүй л байлгүй. Шинэлсэн ч илүү саргүй гэж үзвэл зөв л дөө. )
За бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, 2 сарын 8-нд шинэлэж байжээ. Үүнийг би зөв гэж үзсэн байгаа. Гэтэл энэ жил илүү сартай гэж үзвэл шинэ сар нь 2 сарын 25-ны 09:35 цагт мандаж байх юм. Тэгэхээр ноднинийг шинэ жил Тэрбиш гуайн зурхайгаар зөв л юм бол энэ жилиийн 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Хэрвээ энэ жилийн 25-нд шинэлэх нь зөв юм бол ноднин бид буруу шинэлэсэн гэсэн үг бөгөөд миний таамаг ч худал болно.
Ямар ч гэсэн ноднин энэ жил 2-ийн шинэ сарын талаар шинжилэхэд Тэрбиш гуайг би буруу бодож байна гэж дүгнэлээ.
Баталгааг та бүхэн харж байгаа байх. Хүн гүжирдэхээс айсан тул ахиад нэг нягтлаад биччихье!
Ноднин 2008 онд бид шинэ сар гарч тэнгэрт сар харагдахгүй болсон өдөр буюу 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, дараа өдөр болох 2 сарын 8-нд шинэлсэн. Тэр зөв бол бид энэ жил (2009 онд) яалт ч үгүй 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Тэр худлаа бол энэ жил Тэрбиш гуайн үзсэнээр 24-нд битүүрч 25-нд шинэлэнэ гэж үзвэл ноднин буруу шинэлжээ. Ноднингийн сар мандсан цагийн хувьд бол ноднин 11 цаг 44 минутанд шинэ сар мандсан бол энэ жил 09 цаг 35 минутанд мандана. (13 дахь сар шүү дээ!)
Гүйцээ. Манай сарны цаг тоолол холион бантан болж байгаа юм байна даа. Ирэх жил яаж тогтоохыг нь бүгдээрээ хараад энд тэмдэглээд явах л үлдэх шив дээ.
Жич: Ноднин болон энэ бичсэн тэмдэглэлд дурдсан цагуудыг ойлгомжтой байлгах үүднээс Универсал биш монголын цагийн бүсээр тэмдэглэсэн болно.


6 Comments

баги · 2009/01/30 at 01:54

http://www.weather.com/outlook/travel/businesstraveler/monthly/MGXX0003?month=1
Эндээс харахаар 25-нд л битүүн байх шиг.

Anarbold · 2009/01/30 at 11:33

harin neg tiim yadargaatai yum bolood baigaa yumaa.
Erunhiilugchid esvel Hamba lamd ailtgah yumsan 😀

org · 2009/01/30 at 15:04

hun burt, mon uls bolgond bilgedel gej neg baidag. ter ni busad noloolloos tusdaa baih estoi gej bodoj bna. ternees bus bid hezee moroo gargaaj setgelee tsevershuuleh ni bidnii l asuudal shuu dee. hamgiin gol ni tor ni tor shigee baigaasai. rombo garigiin holboochin dashtseren mon bas bus nohod enuugeer ashig honjoo olj niigmiig zadalj baigaa ni gaihmaar yum daa

Anonymous · 2009/01/31 at 11:42

Ромбо гариг гэснээс нээрээ Ромбо гаригаас чимээ сурагтай юу, энэ зун хиртэлт болсон байхаа, тэр үед манай одон орны нөхөд маргааныг таслах баталгааг гаргана гэсэн юу болсон бэ

Almas · 2009/02/02 at 09:39

За лав л дүн өвлийн хүйтнээр бол тэмдэглэхгүй нь лав байх… Тэгэхээр 25-нд уу 26-нд уу л юм байна…
Монгол зурхайн ёсонд бас илүү дутуу хоног энэ тэр тооцоод, заримдаа алгасаад заримдаа өдөр нэмээд яваад байдаг юм билээ. Тэрийг нь бодож үзсэн үү?
Би бол Тэрбиш гуайд л итгээд байгаа…
Нэг их нягтлаж үзээгүй. Ямартай ч хавар эхэлсний баяр гэж онд мэнд тарган, даага далантай, бяруу булчинтай орсон гэж тэмдгэлдэг баяр өвлийн сар дуусч ес шувтарч урь орсон хойно л байх ёстой байх. Лав л Дашцэрэн мэт луйварчин нөхдүүдийнхээр л байхгүй байх.

bayaraa · 2009/02/06 at 01:48

hi, tsagaan sariin tuhaid gevel bi omno ni busad uls undesten neg l ued hiij baihad manaih l oor baidag, tiim uchiraas adilhan hugatsaand hiih ni deer gej boddog bailaa. Getel minii baigaa gazar humuus ene bayarriig chinese new year gej nerlej baisan. Asian ihenh ornuud adilhan temdegledeg. Tegeed nadaas asuuhad ni bi mongold boloogui tusdaa baidag gesen. Ene ued l tsagaan sariig iluu mederch bilee 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *