Нэр: Бадрал
Овог: Санлиг
Омог: Хатгин
Төрсөн газар: Архангай
Өссөн газар: Архангай
Одоо амьдарч буй газар: Аахен / Герман
Төгссөн сургууль: Архангайн 1-р арван жил, КТМС, RWTH-Aachen
Эзэмшсэн мэргэжил: Програм хангамжийн хөгжүүлэлт ба загварчлал
Ам бүл: 1 эхнэр, 3 хүүхэдтэй
Муу зуршил: Нэг л мэдэхэд компьютерын өмнө сууж байдаг
Сайн зуршил: Хоолонд дуртай 😀
Дуртай хоол: Мах
Дургүй хоол: Будаа

66 Comments

badaa · 2014/05/06 at 12:31

Татаж аваад Readme файлыг нь уншина уу. Маш тодорхой бөгөөд товч бичсэн тул түүний дагуу суулгаад ашиглавал ямар ч асуудал гарах ёсгүй дээ.

badaa · 2014/05/06 at 12:34

Надад фейсбүүк гэх мэт данс байхгүй.

enebish · 2014/07/28 at 03:40

Эрхэм хүндэт Бадрал таны энэ өдрийн мэндийг эрье. . Ажил амьдрал сайн биз дээ? Том төрөөс ухаалаг төр лүү” илтгэл тавихдаа Элбэгдорж ерөнхийлэгч: Та нараас өндөр чадвар шаардахгүй. Та нар аль хэдийнээ дэлхий нийтийн ердийн хэрэглэгээ болосон МТ-ийг ажилдаа хэрэглээд л хэвшчих гэж хэлж байсан. Нас жар дөхөж байгаа ч Процессын загварчлалыг нарийвчлан судлаж реинженеринг чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна Бизнес процесс, Бизнес процессын тодорхоилолт, Бизнес процессын загварчлалаар Монгол хэл дээр ном байдаг юм болов уу? Энэ талаар танай КТМС-ийн ямар багшаас зөвөлгөө авч болох вэ? Би ихэвчлэн орос материал ашигладаг болохоор зарим нэр томъёог тайлбарлах гэхээр тохирох үгийг нь тэр болгон олохгүй юм.
Мэргэжилдээ үнэнч байж Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье.
Хүндэтгэсэн, Энэбиш

badaa · 2014/09/04 at 14:49

Би Facebook ашигладаггүй. Данс байхгүй. http://www.badral.net/?page_id=132 бичвэл таны мэдээ имэйлээр надад ирэх бөгөөд би хариу бичвэл танд миний имэйл очих болно.
Алдаа хянах програмын хувьд Аспелл биш Болор Алдаа Шалгуурыг http://spell.bolorsoft.com зөвлөж байна.

badaa · 2014/09/04 at 14:59

Баярлалаа Энэбиш,
Мэргэжлээ хаяхгүй ээ. Гэхдээ л манай мэргэжлийнхэн Монголд амьдрахад хүнд л болоод байна шүү. Бодлого, цаг үеэс их хамаарч байх шиг байна.
Бизнес процесс, түүний загварчлалын талаар монгол хэл дээр юу байдгийг үнэхээр мэдэхгүй юм. КТМС дээр байхаа больсон болохоор бас л сайн тусалж чадахгүй нь. Уг нь таныг тус сургууль явж очоод Менежментийн тэнхим рүү нь ор гэж зөвлөх байна. Гэтэл бас тус сургууль татан буугдаад холбооны сургууль руу нэгдээд Менежментийн тэнхим нь хаана ч яваа юм бүү мэд болж дээ.

moonoo · 2014/10/01 at 05:15

Сайн уу Бадаа,

Би ня-бо мэргэжилтэй, ажилаа хөнгөвчлөх үүднээс эксел дээр макро хийж үзлээ, аксес ашиглаж үзлээ бодож байгаа юмнуудаа хийхэд бас их дутагдалтай юмаа. Түрүү жилээс С шарп сурч эхэлсэн, ер нь их боломжийн санагдсан. Гэхдээ анхнаасаа програм хангамжийн суурь мэдлэггүй болхоор сурах гэж их удах юм шиг байна.
Ганцхан энгийн WPF, EF,прожект дээр MVVM зарчмаар хөгжүүлэлт хийхэд туслаж дэмжээд, үлгэрлээд өгөх хувь хүн, эсвэл сургалтын төв энэ хавиас эрж хайгаад олдохгүй шиг байна. Туршлагатай хүний хувьд надад ямар боломж байгаа талаар бяцхан зөвлөгөө өгөөч. МТ дээд сургуулиудад дандаа Java заах юм, миний ажилд .Net нь илүү ойрхон байх юм. Яах вэ?

Мөөнөө.

badaa · 2014/10/01 at 15:35

2 арга зам л байна даа. Хоёулаа зардал өндөртэй. 🙂
1. Та уйгагүй бие дааж сурах. Зардал: Цаг их алдана.
2. Болорсофт ХХК гэх мэт програм хангамжаар дагнасан газраар хийлгэх. Зардал: Зохих төлбөрийг төлж хийлгэнэ.

moonoo · 2014/10/05 at 13:01

Хаха, за яаг сайхан бодитоор нь хэлэх шиг боллоо. There is no free lunch гэдэг билүү тэ. Хобби маягаар ер нь бол судалж байгаа болхоор, өөрөө сурах замыг нь л сонгох байхдаа. Магадгүй 2, 3 жилийн дараа ийм юм хийчихчсэн шүү гээд бичих байх гэж найдъя даа. Баярлалаа.
Мөөнөө

Battulga · 2014/10/14 at 07:24

Сайн уу? Мөөнөө Би бас C# сонирхоод байгаа VB.net бол нилээн гадарлана. Яг амьдрал дээр веб проект хийхээр Microsoft-ийн фрэймворк өндөр өртөгтэй болоод жаахан тийм байгаа. Болохоор Ореnsource илүү хэрэглээд байгаа. Гэхдээ PC дээр VB.net, С# хоёр ашигламаар л байна. Бас хобби шүү. Холбогдоорой 88128697

Мagvan · 2014/10/29 at 10:07

Сайн байна уу? таны блогын бараг бүх бичвэрийг нь уншиж дуусгалаа. Биширлээ. Би өөрөө Програм хангамжын инженер мэргэжилээр дөнгөж төгссөн залуу байна. Шинээр ажилд орсон боловч ажлаа яаж хийхээ мэдэхгүй хэцүүхэн л байна. Яаж энэ хэцүү үеээ даван туулахуу? Java хэлийг яаж хурдан хугацаанд сайн сурахуу гэх мэт зөвлөгөө, inspiration өгөөч 🙂 баярлалаа!!!

maral · 2014/11/23 at 13:26

мундаг

Sodnom Oyunburen · 2015/01/16 at 15:35

Ymar hicheeleer eish ugch ktmsd orj bsan be

îD3 · 2015/01/22 at 11:32

Сайн байна уу? Би хувиараа веб хөгжүүлэлт програм хангамжийн чиглэлээр мэдлэг олж авахыг эрмэлзэж байна. Өөр чиглэлээр сурдаг оюутан юм. Програм хангамж болон веб-ийн талаар үндсэн суурь мэдээлэл, хөгжилийн түүхийн талаар системтэй ерөнхий бөгөөд мэдээлэл хийгээч. Товчхон байж болноо ерөнхий ойлголт өгвөл их баярлана. Багахан зав гаргахыг хичээгээрэй. Баярлалаа

Guen Gn · 2015/03/22 at 20:51

Hi Badral, blog sonirholtoi baila, bi USA-d IT chigleleer ajillaj amidardag sayahanaas mongol heleer medeelliin technology-iin sedveer niitelj bga. Harin medeelliin technology-iin tuhai bichihed mash olon ug helleguud orchuulahad tuvugtei, ihenhiig n angliaar bichij baina, ene talaar iamar neg ajil iavagdaj baigaa bol uu? Mun minii twitter hayga guyentwit
Bayarlala.

Shinebayr · 2015/04/30 at 15:47

ih shan web bna neg nutgiinh ym bna shte 🙂

Gereltod · 2016/05/04 at 13:13

Сайн байна уу ^^ Одоо би 11 р анги дараа жил төгсөх анги болж амьдарлийн хамгийн чухал сонголт болох мэргэжилээ сонгох тал дээр бодож2 IT гаар явхаар шийдсэн IT инжэнэр болоход ямар2 хичээлээр түлхүү хичээллэж ямар хичээлээр бэлдэх естой бол :)) Хариулж өгөөрөй ^^

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *